Завхан аймгийн ихэнх суманд цас орж зарим улсын чанартай авто зам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсжээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон байна. Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см болжээ.

Мөн Загастай, Ганц, Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн замд анхаарал болгоомжтой зорчихыг  ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулъя.

Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.