Нийслэл 2.5 их наяд төгрөгийн өртэй гэв
2023/10/31
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийг хотын дарга Х.Нямбаатар танилцуулсан юм.
Энэ үеэр яагаад заавал Хятадын төрийн өмчийн компаниудыг сонгож, тойрог зам болон LRT төслийг хэрэгжүүлэх гэж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад хариулт өгөв.
Тэрбээр "Яагаад гэвэл манайхтай хамгийн ойрхон, хамгийн хямдхан, хамгийн хурдан хийж байгаа. Тэд хамгийн их нөөцтэй. Хэрэв далайн чанадаас ийм том бүтээн байгуулалт хийж ирнэ гэвэл эдийн засгийн тооцоолол зөрүүтэй гарна. Америк, Канад, Японоос том тоног төхөөрөмж авчрах нь өндөр өртөгтэй. Бүх зүйлс үнэ, хугацаа, чанар гэдэг дээр л яригдаж байгаа. Аливаа ажлыг дандаа үгүйсгэдэг хандлагаас болоод л томоохон төсөл хөтөлбөрүүдийг явуулахгүй олон жил болсон.
Бүгд л орчин цагийн метрогоор зорчихыг хүсэж байгаа. Энэ ажлыг нууцлах тухай огт яриагүй. Хэлэлцээрийг нийтэд нээлттэй хийнэ. Үүнийг УИХ, Засгийн газар шийдвэрлэнэ. Хэрэв УИХ, Засгийн газраас шийдэхгүй бол цааш явахгүй. Өнөөдөр метро, тойрог замын төслийг явуулахад нийслэлд санхүүгийн боломж байхгүй. Нийслэлд 2.5 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байна.
Улаанбаатар хотын газар доорх байгууламжийг нэн яаралтай засахад дахиад 3.5 их наяд төгрөг хэрэгцээтэй. Түүнчлэн үер усны байгууламжуудыг шинэчлэхэд дахиад дөрөв орчим их наяд төгрөгийн эрэлт хэрэгцээ байгаа. Гэтэл бидний потенциал жилдээ 200 орчим тэрбум төгрөг. Энэ хэмжээний бүтээн байгуулалт хийдэг. Өмнө тулгарч буй шийдвэрлэх ёстой асуудлуудаа хэрхэх вэ.
2000-аад оны дунд үеэс хойш баригдсан барилгуудын дийлэнх нь үер усны байгууламж, худгуудыг дараад барьчихсан. Жил болгон ус тунаж, тогтож байгаа асуудал бол төлөвлөлт алдагдсантай холбоотой. Тэнд инженерийн шугам сүлжээг шинэчлээгүй. Газар доорх байгууламжуудын 70 орчим хувь нь хүүхдийн зулай шиг нимгэрсэн байна. Эдгээрийг яаж шийдэх вэ. Хэн нэгэн хүн шийдэл гаргаж л таарна. Иймд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нээлттэй ил тод байх хууль тогтоомжуудын бүх шаардлагыг хангаж ажиллах хэрэгтэй" гэсэн хариултыг өгөв.
Зочин · 2023/11/01
XALYN VANAGLGCH80955877
Зочин · 2023/10/31
Амьдрал мэдэхгүй бацаан ийм л юм хийнэ бусад улсуудын туршлага ч гэх шиг тэр улсад чинь 30_40хүрч хүйтэрдэг юмуу тэр улсууд чинь цалин ийм бага байдаг уу
Зочин · 2023/10/31
SEKSY XALYYN TANILTSI80955877
Зочин · 2023/10/31
DYYDLGN MERGJLN SEXSYG80955877
Зочин · 2023/10/31
S XNE XUSNEER80955877