Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Холбооны 24 айлын байранд бага насны хүүхэд гараа халаалтын паарны завсар хавчуулсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:54 цагт очиход А/8 настай, эрэгтэй/ баруун гараа паарны засвар оруулаад гаргаж чадахгүй байсныг 36 минут ажиллан гаргасан.