Боргоцойн эрэлд: ХУШ мод тарих өдөрлөг энэ сарын 05-нд болно
2023/11/02
Боргоцойн эрэлд уриатайгаар ХУШ мод тарих өдөрлөг арваннэгдүгээр сарын 05-ны өдөр 11:00-15.00 цагийн хооронд болно.
Энэхүү өдөрлөг нь Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Хүрэл тогоотын амнаас баруун тийш 1 км болох бөгөөд байгалиа хайрлан мод тарих буянт үйлсэд гар бие оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм.
Хуш мод тарих өдөрлөгийг Самрын бизнес эрхлэгчдийн холбоод, Монгол хушин ойн хүрээлэн, Тэнгэрлэг монгол ТББ-аас зохион байгуулж байгаа аж. Уг өдөрлөгийн зорилго нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгалиа нөхөн сэргээхээр нийт 500 мод тарихад оршиж буй юм байна.
Тус өдөрлөгт оролцох та бүхэн дулаахан, биед эвтэйхэн хувцаслан очиход л болох бөгөөд мод тарихтай холбоотой бүх хэрэглэлийг зохион байгуулагчид бэлдсэн байгаа гэдгээ дуулгав.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8802-5012 дугаараас лавлаарай.