Шувуу ажиллагаагаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Шведээс баривчилжээ
2023/11/03
Удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, 6.1 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт "Ө" гэгчийг шувуу ажиллагааны хүрээнд интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсныг олж, дайчлан баривчилжээ.
Түүнийг Швед улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд өчигдөр/2023.11.02/ албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг ЦЕГ-аас мэдээлэв.
Цагдаагийн байгууллага “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжилж байгаагаас 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ.
Үлдсэн 42 этгээдээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10 нь байгааг тогтоосон тухай мэдээлж байсан юм.
Зочин · 2023/11/04
S80955877