Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 63 км, сумын төвөөс урд зүгт 48 км-т/ Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож жолооч нь хавчуулагдсан тухай тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож жолооч Э /39 нас, эрэгтэй/-г автомашины бүхээгнээс эсэн мэнд гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.