n.batbayarsd

Өчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг чагнах төхөөрөмж илэрсэн талаар хэлсэн.

Тэрээр “Н.Батбаяр сайдын удирддаг эдийн засгийн хөгжлийн яамны зарим өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн байна”, түүнтэй холбогдуулан ерөнхий сайдын өрөөндөө бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг цуглахыг хүсээд байна” гэсэн юм.

Мөн өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцоогүй бөгөөд, түүнийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Шинэбаатар болон тагнуулын байгууллагын албан хаагчдын хамт “чагнах төхөөмөржийн учрыг олохын тулд гадуур ажиллаж байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлсэн. Тус үйл явдлын талаар одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна.