Цас цэвэрлэж байсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгох шийтгэл оногдуулжээ
2023/11/13
Тээврийн цагдаагийн албанаас иргэн “О” нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт Toyota маркийн тээврийн хэрэгслээр удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Зочин · 2023/11/13
ТОРГУУЛЬ НЬ БАГА БАЙНА
Зочин · 2023/11/13
S XN80955877