Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнийг 18 сая төгрөгөөр торгожээ
2023/11/13
Өнгөрсөн долоо хоногийн эрэн сурвалжлах ажиллагаа болон гэр бүлийн хүчирхийллийн шийдвэрлэлтийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлагдаж байсан 28 оргодлыг олж тогтоожээ.
Гэмт хэрэгт сэрдэгдсэн 117, сураггүй алга болсон 57, шүүхээс даалгасан 159, зөрчил үйлдсэн 25 хүнийг дэвшилтэт технологи ашиглаж, олсон байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэн 18 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.
Харин удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 169 иргэнийг 7-30 хоног баривчлуулах санал шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлсэн байна.