Нийтийн тээврийн шугаманд "но-той, цавчаа ногоон"-уудыг явуулах гэж байгаа юу?
2023/11/15
Нийгэм даяараа "но-той, цавчаа ногоон" автобус гэхээр мэдэж байгаа билээ. Тэгвэл өнөөх гайхалуудыг нийтийн тээврийн шугаманд явуулах гэж байна уу? гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж эхлэв.
Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ-өөс ногоон автобуснуудыг хоёр хоногоос үзлэгт оруулж эхэлжээ. Энэхүү үзлэгт оруулж байгаа явдал нь Эрүүгийн цагдаагийн тогтоолын дагуу үзлэгт оруулж байгаа гэв. "Нийтийн тээврийн шугаманд үйлчилгээнд явуулах эсэхийг сайн мэдэхгүй. Шалгагдаж байгаа байх аа. Бид нар техник талаас нь үзлэгээ л хийж байгаа. Шинэ, хуучин талаар мэдээлэл өгөх боломжгүй. Үзлэгийг хийж дуусгаад дүгнэлтээ уг хүсэлт явуулсан газар руу илгээдэг" гэсэн мэдээллийг Автотээврийн үндэсний төвийн инженер Баттөмөр сэтгүүлчид өгсөн юм.
Техникийн хяналтын үзлэгийн төвүүд нь улсын хэмжээнд суудлын тээврийн хэрэгслүүдийг жилдээ 1 удаа, хот хоорондын зорчигч тээврийн автобуснуудыг жилдээ 4 удаа замын хөдөлгөөнд оролцох боломжтой эсэхийг нь тодорхойлдог байна.
Нөгөөтэйгүүр, иргэд "ингэж үзлэгт оруулж байгаа нь нийтийн тээврийн шугаманд явуулж үйлчилгээнд гаргах гэж байна. Харахаас илт хуучин нум, тэнхлэг нь хуучин автобус" гэлцэв.
Ямартай ч Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Daewoо үйлдвэрийн 100 автобусыг нууцад хамааруулж, яаралтайгаар худалдан авсан. БНСУ-ын "Zyle daewoo" үйлдвэрээс "Евро 5" хөдөлгүүртэй хэмээсэн ч "Евро 2" хөдөлгүүртэй, хуучин автобус болох нь тогтоогдсон юм. Эдгээр автобусыг арлын дугаараар нь шалгахад 1993 онд үйлдвэрлэгдсэн гэгдээд байгаа билээ. Тус бүр нь 400 сая төгрөгийн өртөгтэй, замасктай ногоон автобусны оронд ямар автобус худалдаж авах боломжтой байсан бэ? гэдэгт иргэд хариулт эрэлхийлсээр буй.
Уг нь өвлийн хүйтэн эхлэхээс өмнө шинэ автобустай болж дулаан өвөлжих гэсэн найдлага хэдийнээ алдрав. Иргэд 30-40 миунтыг нийтийн тээврээ хүлээхэд зарцуулж байна. Цавчаа ногоонуудын "но" илрээгүй байсан бол хотын мээр асан Д.Сумъяабазар суудлаасаа буухгүй цааш хэрхэн төсвийн мөнгийг үр ашиггүй, салхинд хийсгэх байсныг таашгүй.
Одоогоор хуулийн байгууллагад "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар 25 хүний яллагдагчаар татаад байгаа. Тэдний дөрөв нь Солонгосын иргэн, хоёр нь хувийн хэвшлийнх, 18 нь төрд ажиллагсад байгаа юм. Гэвч Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын нэр тэдний дунд дурдаагүй. Шинэ хотын дарга Х.Нямбаатар 2009 онд 34 тэрбум төгрөгөөр худалдан авсан 400 автобусны асуудлыг сөхөж Х.Баттулга, С.Баярцогт нарыг буруутгасан. Гэтэл 34 тэрбум төгрөгөөр 400 автобус авахыг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр үүрэг болгосон хэмээсэн.
Ер нь автобусаар хотынхон мөнгө унагасан хэрэг "но-той ногоон" автобусаар төгсөхгүй хэр хугацаанд шийдэгдэхгүй бие бие рүүгээ хэрүүлийн алим шидэлцэхийг бид мэдэхгүй нь. Буцаах талаар сөхөгдсөн автобус нийтийн тээвэрт явж иргэдийн татварын мөнгө салхинд хийсэх вий гэдэгт л иргэд айж сууна.
Зочин · 2023/11/15
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
Зочин · 2023/11/15
Дарга болгон улсыг хохиролтой болгодог тод жишээ үргэлжлэх нь