Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтанг сэнтийд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны товыг гаргажээ. 

Тодруулбал арваннэгдүгээр сарын 18-нд буюу XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын Шинийн 5-ны өдөр Батцагаан цогчин дуганд болох аж.

Эргэн сануулбал өнгөрсөн сард соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар түүний оронд лхаарамба Д.Жавзандоржийг томилохоор болсон юм.