Жүжигчин П.Шүүдэрцэцэг бал сарын аяллаа Балид өнгөрүүлж буй юм. Тэрбээр, "Сайн уу БАЛИ Хуримынхаа бал сараар Бали- д ирнэ гээд хэзээ ч наашаа аялах бодол байгаагүй би энд бал сараа л өнгөрөөх хүсэлтэй байсан. Санаж явбал бүтнээ гэж… Амьдрал тэр чигтээ СОНГОЛТ!

Хүссэн амьдралаа бид өөрсдөө л сэтгэлдээ багтааж чадвал бий болгож ч бас ЧАДНА" гэв. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд Байгаа бүхэндээ ТАЛАРХДАГ шүү. Хайртай хүмүүс минь эрүүл саруул байвал тэр жаргал, хамт байдаг гэр бүл найз нөхөд хамт олон бүгдэд нь баярлаж, байгаад нь талархдаг шүү. 

Энэ өдрийг минь бүтээж бий болгож өгч байгаа НӨХӨРтөө бас баярлалаа. Нөхрийн дарж өгсөн зургуудаар л гангарч байна даа ЭНЭ ӨДӨР. Болоогүй ээ бас Насаараа гангарах байхаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.