Сүүлийн үед ахуйн гал түймрийн дуудлага буурахгүй байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 24 дүгээр байрын 1 дүгээр орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 13:23 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 1 дүгээр давхарын 2 айлын дундах коридорын хаалга, эд зүйл шатаж байсныг унтраажээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:23 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор талд нь шатаж байсныг унтраасан байна.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 15:42 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 3х5 метрийн хэмжээтэй амбаар, 1х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 39 дүгээр гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05:16 цагт өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр шатаж байсныг унтраажээ.

Иймд ард иргэдийг гал түймрийн аюулаас урьдчлан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулллаа.

Х.Даваа