Хохирогчдын арга гэрийнхнийг зөөх ажлыг зохион байгуулж байна
2014/06/20
Өнөөдөр өглөө Төв аймгийн Эрдэнэсум Цонжинболдогын орчимд тов оврын шуудангийн автобус осолдож ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн.
Эл хэргийн газарт, налайхын эмнэлгийн эмч нар болон холбогдох байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм. Баруун-Уртаас Улаанбаатарын чиглэлд явсан уг автобус Сүхбаатараас 44 зорчигчтой гарсан аж. Харин замын дунд Мөнххаан дээр 2 зорчигч бууж 4 зорчигч нэмж суужээ. Уг ослын шалтгааныг одоогийн байдлаар олж тогтоогоогүй байгаа гэлээ.
Ослын улмаас 6 хүн газар дээрээ нас барж, 40 гаруй хүн хүнд хөнгөн гэмтэл авч, нэг жирэмсэн бүсгүй зулбасан гэсэн мэдээлэл ирлээ. Аймгийн авто тээврийн газраас хохирогчдын арга гэрийнхнийг зөөх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ар гэрийнхэнд нь мэдэгдэх ажлыг явуулж байгаа гэнэ.
Өчигдөр оройн шуудангаар явсан хүмүүсийн ар гэрийнхэн 96514444 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой юм байна.
Х.Даваа
Зочин · 2014/06/21