Сандруу сайд суудлаасаа буухгүй нь
2014/06/21
“Шинэ үсгийн багш” гэдэг кинонд Чойжоо өвгөн гэж нэг дүр бий. Чойжоо өвгөн нэгэнтээ цэрэгт хамт алба хаасан орос нөхрөө дурсахдаа “Нэрийг нь Алагсандруу гэдэг юм.
Над шиг л яаруу сандруу амьтан байсан” хэмээн ярьдаг. Тэгвэл Засгийн газрын гишүүн Н.Батбаяр хэдийнэ “сандруу сайд” гэх хочийн эзэн болчихож.
Чуулганы танхимд үг хэлэх, асуултад хариулахдаа мань хүн их л яардаг бололтой дуржигнуулаад л явчихна. Ямартаа л ордонд “Н.Батбаяр сайд яагаад ийм ямар нэгэн зүйлд хөөгдөж байгаа юм шиг сандардаг байна аа” гэлцэн жиг жуг хийлцэх вэ дээ. Гэтэл угийн сандруу, тэвдүү хүн ойрын өдрүүдэд бүр ч тэвдэж байгаа бололтой. Учир нь Монгол Улс түүхэндээ анх удаа Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан. Мөнөөх яамыг нь эрхэм Н.Батбаяртан толгойлж байгаа. Гэвч “сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэрээр Эдийн засгийн яамтай болсноос хойш эдийн засаг шалдаа ортол уруудаж, улсын төсөв ч, айл гэрийн орлого ч багасаж, эрчимтэй хөгжиж байсан уул уурхайнууд үүдээ барьж, барилга, бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалд ороод байна. Тиймдээ ч сөрөг хүчнээс түүнийг огцруулах бичиг чулуудаж, хуулийн хугацаа хэмээн сандаргах болов.
Ингэснээр мань хүн ёстой л нэг орох байхаа олохгүй тэвдэн бажигадаж яваа бололтой. Ямартаа л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл танилцуулахдаа нэлээд шүүмжлүүлээд авна лээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Үндсэн чиглэлийг хэлэлцэхэд Н.Батбаяр сайдын үлгэрийг л сонсдог боллоо. “Манай орон өргөн уудам нутагтай...” гээд л үлгэрээ эхлүүлнэ” хэмээн бухимдаад амжсан. Хөөрхий минь түүний буруу гэж юу байх вэ, сандруу зангаас нь болж байхгүй юу. Хүлээцтэй тайван нэгэн байсан бол хаанаас үлгэр ярих вэ дээ.
Гэхдээ сөрөг хүчин л түүнийг баалаад байгаагаас биш Н.Батбаяр сайд эдийн засгаа хөгжүүлчих гээд бас тал бүрээр л оролдож байна шүү дээ, хөөрхий. Зах зухаас нь дурдахад, мань хүн Монгол Улсын эдийн засгийг хэрхэн аврах талаар дээд тэнгэртээ зөвлөлдөж, гал тахиж байна. Харин сүүлийн үед гал тахих арга нь арай явцгүй байсан уу яасан охиндоо дэлгүүр нээж өгнө лээ. Охин нь дэлгүүрийнхээ орлогыг аавдаа өгч, аав нь улсынхаа эдийн засгийг аварна гээд бодохоор үнэхээр “ухаалаг” гэр бүл байгаа биз дээ. Монгол Улсад өөр ямар гэр бүл ингэж зүтгэж байна.
Сайдын ганц охин Б.Хулан “Central tower”-т дэлхийн алдарт брэнд “Versace”-ийн бүтээгдэхүүний “Versace collection” дэлгүүр ажиллуулдаг. Тэнд хамгийн хямдхан цүнх 1950 доллар байдаг гэнэ лээ. Энэ нь монгол мөнгөөр бараг дөрвөн сая төгрөг гэсэн үг. Харин тус дэлгүүрт цамцны үнэ 800 мянгаас эхэлнэ. Хувцаснууд доод тал нь 500 мянган төгрөгийн үнэтэй гээд бодохоор сайдын охин хэр орлоготой гэдэг нь харагдахын зэрэгцээ ганц цамцны үнийг аавдаа өгч улсаа авруулахад ядах юмгүй байгаа биз.
Зочин · 2014/06/22
идэнж уухаа больж Элдэв тендер төсөл нэрээр мөнгө залгигчдыг хазаарлан олигархуудыг төрөөс зайлуулаагүй цагт ард түмний амьдрал дээшлэхээ өнгөрөв бололтой Ард түмнийг уран цэцэн үгээр урхидаж хоосон амлалт өгөн гишүүн болоод багагүй хугацаа өнгөрөөд байхад ард түмний амьдрал сайжрах байтугай юмны үнэ тэнгэрт хадаж иргэд тэр дундаа өндөр настангуудын амьдрал туйлын хүнд болж байна Нам гэж талцан хэрэгт хэрэгүй зүйлээр хий хоосон маргалдаж олигархуудад зориулсан татварын өршөөлийн хууль . хэн нэгнийг огцоруулах гэх мэтийг хэлэлцсэн болж гэж хамаг цагаа барж байна Хий явсан цаг ту******д нь татвар төлөгчдийн мөнгө урсаж байгааг талхны үнэ амьдрал мэдэхгүй цагаан гартнууд ойлгохгүй нь харамсалтай УИХ-д 76 хүн байсан ч 20 хүн байсан ч чанарын ялгаа алга Гишүүдийн тоог цөөлж хэмнэсэн мөнгөөрөө цэцэрлэг сургуулиа баривал яасан юм бэ Газрын дорх бая********** ашиглуулсаны татвар төлөгчдийн мөнгө дээр нь болоогүй асар их зээл аваад бүтээсэн байгуулсан нь хаана байна Энэ их хөрөнгийг улсад нэн т**********ний хэрэгцээтэй ц******даа үр өгөөжөө өгөх ажилд яагаад зарж болоогүй юм бэ Захын Должин эмээг авчираад дээрхи их мөнгийг заруулбал Сэргээгдэх эрчим хүч метал боловсруулах үйлдвэр Нефть нэрэх үйлдвэрийг нэн т**********нд барих байсандаа Та нар шиг Шавар нохойн хөшөө. энэ тэр уул овоо тахих . контор сав барих тохижуулах .найр наадам .ой тэмдэглэх.адаглаад нэг ****** жаазанд 20 сая-ийг үрэхгүй л байсан байх Манайх шиг салхи ихтэй орон яагаад салхи ашиглан хямд тог гаргаж болхгүй гэж Бензиний хараат байхаа боьж нефть нэрэх үйлдвэртэй болж болдоггүй ю****** Метал нүүрсээ түүхийгээр нь гаргаж байхаар боловсруулах үйлдвэр барьж болдоггүй юм бэ Ядаж цемент тоосгоны үйлдвэр барьж иргэдээ орон сууц барих бололцоогоор хангаж болно доо Төр засагт байгаа хүмүүсийн эдийн засгийн мэдлэг ****** амьдрал мэдэхгүй олигархуудад үйлчлээд сурчихсан иргэдээ гэх сэтгэлгүйгээс эцсийн эцэст эдийн засаг уналтанд орж иргэдийн амьдрал хөөрхийтэй болсон байна Байдал ийм байхад төрийн албан хаагчид нь татвар төлөгчдийн мөнгөөр тив алгасан зугаалж байна Намрын бэлтгэл өвөлжилт гээд өчнөөн ажил байна Зугаа цэнгэлээ багасгаж байдал сайжиртал өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй баймаар юм