"Өрийн удирдлагын тухай хууль" хэмээх цоо шинэ хууль удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэхүү хуулийг иргэд яг л Газрын тухай хууль шиг эсэргүүцэж эхэллээ.

Чухам яагаад эсэргүүцэх болсон нь хэд хэдэн чухал зүйл заалттай нь холбоотой тайлбарлагдаж байна. Үүнд :

 

Аймаг бүр тус тусдаа өр тавьж зээл авдаг болохнээ!

 

1. Монгол улсын нийт өр Дотоодын нийт бүтээгдэхүүний 40% хүртэл байна гэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар заасан зүйл заалтыг 70% хэмээн энэ хуулиар зохицуулан заажээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан хөгжиж буй буурай орнуудыг 40% -иас хэтрүүлэхгүй байх зөвлөмжийг байнга өгдөг бөгөөд үүнээс хэтрүүлбэл зээл тусламжаа хумьж эхэлдэг үүнийгээ ч анхааруулсаар ирсэн байдаг.

 

Аймаг бүр тус тусдаа өр тавьж зээл авдаг болохнээ!

 

2. Аймаг, нийслэл бие дааж тусдаа өр тавьдаг болно. Яг л ингэж бүхэл бүтэн зүйл энэхүү хуульд оржээ. Яаж ч бодсон Монгол улс нь Улсын төсөв гэсэн нэг хуулийн дор төрийн бүх салбар нэгжүүд нь тус тусын хариуцсан ажлыг зохицуулан зохион байгуулдаг. Төрийн сангаас өөр данс тооцоо аль ч төрийн байгууллагад байх учиргүй. Гэтэл одоо улсын нийт өрөөс гадна Ардын хувьсгалын өмнөх жилүүдэд Ард Аюушийн хөдөлгөөний шалтаг шиг аймаг бүхэн өр шир тавьж болдог болохнээ.

АНУ болон зарим холбооны улсуудад ийнхүү штат буюу мужууд улсын хэмжээний эрх эдэлж өөрсдийн гэсэн өр шир тавьж болдог. Хамгийн том жишээ нь Детройт хот байна. Тэд өр тавьсан, гэвч түүнийгээ төлж чадаагүй. Хот дампуурсан. Цалинг тэтгэвэрээ тавьж чадахаа байсан. Мэдээж улс татаац хэлбэрээр зарим зохих санхүүжилтийг хийсэн ч тусыг эс олж хотын дэд бүтэц зогссон юм. Одоо ч Детройт санхүүгийн хүнд байдлаасаа гарч чадаагүй иргэд нь дүрвэн дайжиж зугтан одсон. Осолдолгүй АНУ-ын нэгэн хот тул гаднынхан эзлэн түрэмгийлэх аюулгүй сууцгааж байна.

Гэтэл Монгол улс ялангуяа аймгууд хаанаасаа зээл авах юм? Баян-Өлгий Казахстанаас, Дорнод Солонгосоос, Сэлэнгэ ОХУ-аас, Өмнөговь Хятадаас зээл авч тус тусдаа муж улс шиг аашилцгаах хэрэггарахнээ. Хэрэв аль нэг засаг даргын аймгаа барьцаалсан зээл төлж чадахгүйд хүрвэл хэн хариуцах вэ?

 

3. Улсын үйлдвэрийн газрын өр зээлийг улсын өрөнд тооцохоо больж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд ирээд буцдаг дарга нарт улсын хэмээгдэн дээрээс нь дарж шахалт үзүүлдэг ганцхан хэлбэр нь өр шир байгаа бол түүнийгээ дар, харъяа удирдах газартаа, хөндлөнгийн аудитад тайлагнах үүрэгтэй хүмүүс ийнхүү сул чөлөөтэй болж хамгийн гол нь үй олон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын нийт өр нь улсын өрийн ихээхэн зай талбайг эзлэн байгааг болиулж түүний хэмжээний зээл авах санаачилага манай Шинэчлэлийн засгийн газрын дарга сайд нарт төржээ.

 

Улс орон өрөнд баригдаж өтөнд идүүлэх "Өрийн удирдлагын тухай хууль" хэмээх хуйвалдаан ийм ажгуу.