МҮАН-ын дарга М.Энхсайхан  өөрийн Facebook хуудаст  "Ийм нэгэн явдал ба геополитик" ,  7 жилийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандаж бичсэн "Олигархи Баттулгад илгээх захидал" нийтлэлээ тавьжээ. Уншигч та бүхэнд sonin.mn сайт дээр мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

Ийм нэгэн явдал ба геополитик

Интернетэд "тэнэж" явтал ийм нэгэн бичлэгтэй учрав. 

"Саяхан зурагтын суваг сольж суугаад санаандгүй нэгэн сонин кино үзэв. Бараг л зөгнөлт кино шахуу энэ нэвтрүүлэгийг Hero Entertainment хэмээх студи бүтээж УИХ-н гишүүн Х.Баттулга санхүүжүүлсэн бололтой. Киноны нэр нь “100 чухал сэдэв”. Киноны гол санаа нь товчхондоо Монголыг хятадын түрэмгийлэлээс аврахын тулд Монгол нутаг дээр хятадын хэрэгцээнд зориулан хүнд үйлдвэр бүтээн босгох, үүний тулд хятадын бус царигтай төмөр зам барих тухай юм байна. Кинонд та биднийг жаргаахаар чичрэн дайрч байгаа хэдэн “эх оронч”-оос гадна Монголыг хятадад аваачиж тушаах гээд байгаа хэдэн “эрлийз” гарах ажээ. (Бат инженер)

Яахав мөнгөтэй нэг нь мөнгөгүй нэг хэсгийг "худалдаж" аваад захиалгат кино хийлгэх нь шинэ үзэгдэл биш л дээ. Би үзэж амжаагүй, ач холбогдолгүй тул үзэх ч үгүй биз. Зарим нэг хүмүүсийн хэлснээр Төмөр замын царигийн тухай том том геополитик ярьсан л бололтой юм. Би нэг зүйлийн тухай хэльюү гээд л үүнийг бичиж байна.

1. Геополитик гэж тийм шинжлэх ухаан байдаггүй. Ингэж хэлэхээр Ихэнх нь цочирдох байхоо.
2. "Хуваа, хагаралдуул, захир" гэдэг бодлого хэзээ ч, хаана ч байсаар ирсэн. Харин энэ үгэнд ихэнх нь цочирдохгүй. 
3. Орчин үед "хуваа, хагаралдуул, захир" гэдэг үгийг хэрэглэх нь зохимжгүй болсон тул гоё сайхан нэр олох шаардлага бий болсон бөгөөд тэр олсон нэр томьёо нь ГЕОПОЛИТИК гээч. 
3. Бусад орныг Хуваадаг нь, хагалдуулдаг нь, захирдаг нь Монголчууд лав биш. Ингэдэг орнуудыг тоолоход гарын арван хуруу хангалттай. 
4. Монголчууд геополитик яриад өөр хоорондоо эрлийз хурлийзаар хуваагдан хэрэлдэж байгаа бол "хуваа, хагаралдуул, захир" гэсэн гадны Геополитик манайд хэрэгжиж байгаагийн том нотолгоо юм шүү дээ.
5. Сайн бод, сайн бод. Амжилт хүсье.

 

 

 

Олигархи Баттулгад илгээх захидал


...Ухаантай нь дуугаа хурааж, эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй харааж зүхсэн хүмүүсийн дуу хоолой хүчтэй болсон энэ цаг үед гэнэт нэгэн “ухаантан” бий болсон нь Баттулга Та билээ. 

...Үг хэлэх эрх чөлөөтэй боловч үгийн үзүүр хааш чиглээд байгааг ажвал олигархиудын дайн хүчтэй дэгдэх нь.

...Манайд мөнгөтэй хүн болгон цаанаа “но”-той гээд хэлчихэд нэг их буруутахааргүй байгаа. Дөнгөж дөнгөнөөсөө салсан социалист ухамсартай хүмүүс анхны хуримтлалаа ёс бусаар олсон байдаг нь Орос болон олон оронд тохиолддог. Хэн яаж мөнгөтэй болсон тухай яривал ёстой хачин юм яригдах.
...монгол сайхан охидыг Хятад, Сингапурт олон арваар нь биеийг нь үнэлүүлж, сүүлд нь худалдаж, Синга, Солонгосын бизнесмэнүүдийг хулхидан байж анхны хуримтлалаа хийсэн... 

...Хоосон хардалт сэрдэлт, гүтгэлэг төрийн ажлыг цалгардуулаад байгааг олж харах цаг болсон байгаа юм.

.....Тархи толгойд нь монгол төр оршин тогтнохоо больсон хүмүүс тусгаар тогтнолыг хамгаалахгүй. Сайн, муу ч гэсэн монгол төрийг дээдэлж, шударгажуулан, бэхжүүлэх явдал бол миний яриад байгаа үндэсний үзлийн гол санаа юм. 

....Монголд хэдэн арван Оюу толгой, Таван толгой бий гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй. Ус үзээгүй гутал тайлж, уул үзээгүй хормой шуув гэгчээр эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр олигархиудын зодооноос болж асуудал гацвал үүнээс илүү нүгэл гэж байхгүй биз ээ.

.....Бөх хүн бүдүүн өвсөнд гэсэн үг бий. Худал хуурмаг юмны оройд “онолч” нь болж харагдах хэрэггүй гэдгийг МоАХ-ны ерөнхийлөгч, олигархи Х.Баттулгад чин сэтгэлээсээ зөвлөж байна.

Өнөөдөр сонин, 2007 оны 8 сарын 13