ҮАБЗ-ийн НБДарга Ж.Энхбаяр хүсэлтээрээ чөлөөлөгдөхөөр болжээ
2023/12/13
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн Бичгийн Дарга Ж.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөгдөхөөр болсон байна. Тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвших аж.
Иймээс ч Сонгуулийн тухай 29-ийн 4-т: "Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
-29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
-29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
-29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал" гэж заасны дагуу чөлөөлөгдөж буй ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Б.Даваадалай нар мөн УИХ-ын сонгуульд нэр дэвших ч тэд төрийн улс төрийн албан тушаалтнууд тул уг хуулийн заалтад хамаарахгүй. Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар ЖДҮ-гийн сангийн зээлтэй холбоотойгоор УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшээгүй юм.
Ж.Энхбаяр нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд Нидерландын Хаант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.
-1992-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал,
-2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга,
-2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга,
-2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх,
-2006-2008 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын дарга,
-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
-2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
-2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
-2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2021 оны 7-р сараас Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Нарийн Бичгийн Даргаар ажиллаж буй билээ.
зочин · 2023/12/14
ЧИНИЙ ХЭРЭГ АЛГА ДАА
зочин · 2023/12/14
ЧИНИЙ ХЭРЭГ АЛГА ДАА
зочин · 2023/12/14
ЧИНИЙ ХЭРЭГ АЛГА ДАА
зочин · 2023/12/14
ЧИНИЙ ХЭРЭГ АЛГА ДАА
зочин · 2023/12/14
ЧИНИЙ ХЭРЭГ АЛГА ДАА
зочин · 2023/12/14
ЧИНИЙ ХЭРЭГ АЛГА ДАА
Зочин · 2023/12/13
Ж. ЭНХБАЯР ЯАЛТАЧГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ. МЭДЛЭГТЭЙ, ТУРШЛАГАТАЙ, ШУДРАГА, МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ, ЗОРИГТОЙ ИЙМ Л ХҮН УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЯЛАЛТ БАЙГУУЛААСАЙ МӨН Ч ХОЛЫГ ХАР НАДАА ЭНЭ ЗАЛУУ. БИ Ж. ЭНХБАЯРЫГ 1000 ТАА ДЭМЖИНЭ
Zochin · 2023/12/13
CHAMAIG HEN CH SONGOHGUI HULGAICHAA,LUIVARCHIHAA.
Зочин · 2023/12/13
ANYSN S UILCHLI80955877
Зочин · 2023/12/13
Манамд ногүй хүн олдохгүй ламаа буцааж залах тактик боловсруулж Хүрэлсүх найзуудаа шахаж бна
Зочин · 2023/12/13
дарханд өрсөлдөх үү спортын ордонг дуусгаад өгөөч дээ өөрөөсөө мөнгө гаргаад ч гэсэн
Зочин · 2023/12/13
ZYGAATSI80955877
шаабар · 2023/12/13
Энэ нөхөр ч дэмий дээ. Дарханыг бараг бүхлээр нь худалдаад авчихсан гэх юм билээ. Нөгөө торгуулаад өнгөрдөг Хаянхирваатай нийлээд. Бас л нэг шуналын хүүдий шүү
Зочин · 2023/12/13
SRXSEER XANAGCH80955877
Зочин · 2023/12/13
SEKSDN80955877