Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар болжээ
2023/12/14
Оны эхний есөн сард Засгийн газрын өр өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөж, 30.8 их наяд төгрөг болжээ.
2023 оны эхний есөн сард Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Үүнд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.3 хувиар, Засгийн газрынх гурван хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Нийт гадаад өрийн дийлэнхийг буюу 41.2 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг эзэлж байгаа аж.
Засгийн газрын нийт өр 2023 оны эхний есөн сард 30.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 711.1 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өсчээ. Үүний 94.9 хувийг гадаад өр, үлдсэнийг дотоод өр, өрийн баталгаа, барих-шилжүүлэх төрлийн концесс эзэлж байна.
DR. ADITYA · 2023/12/14
Зочин · 2023/12/14
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/14
Одоохон болох 24 оны сонгуулиар өр нэмж тавихгүй өрснөөс хасах нам хүчнийг сонгоцгоое