Төмөр зам тавих асуудалд Сү.Батболд, Ц.Нямдорж хоёр хамгийн их тээг болсон хүнээр тодорчихоод байгаа. Учир нь зургаан жилийн өмнө “Женко” Х.Баттулга “Засгаас ганц ч төгрөг гаргахгүйгээр төмөр зам тавьчихна” хэмээж байсан.

Гэтэл өнөөдөр төмөр замын ганц шон хатгасан зүйл байхгүй байгаа. Харин Х.Баттулга энэ ажилд Сү.Батболд, Ц.Нямдорж тээг, садаа болсныг нэг бус хэлсэн юм. Тэрбээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудлаасаа огцрохын өмнө нь “Төмөр замыг хэрэгжүүлэх гэхэд Сү.Батболдын Загсийн газар мөнгө өгөөгүй гэдгийг дахин давтан хэлье.

Бодлогоо баталчихаад 2013 онд энэ Засгийн газар анхныхаа мөнгийг өгсөн. Үүнээс хойш 255 сая ам.доллар төлөвлөсөн зүйл бий. Монгол Улсад Төмөр замын бодлого хамгийн том, чухал. Бид Зүүн Ази руу чиглэсэн бодлогыг баримталсан. Харамсалтай нь тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж нууцыг задруулж ил гаргасан

. Ингээд хөрөнгө оруулагчдын толгой эргэсэн” гэсэн нь зарим нэгнийх нь дургүйг хүргэчихсэн гэхэд болно. Үүгээр ч зогсохгүй Ц.Нямдорж гишүүн “Х.Баттулгыг Монголын төрөөс зайлуулах ёстой” гэж хэлсэн нь төмөр замаа өргөн, нарийн царигаар барих асуудлаар маргаан дагуулсныг ч үгүйсгэхгүй. Ц.Нямдорж гишүүн ам нээхээр уушиг нээ гэсэн шиг 2013 оны тавдугаар сарын 8-нд байнгын хорооны хуралдааны үеэр “Монголын төмөр зам барих ажлыг унагааж байгаа Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа гэдэг гурван нөхрийг зайлуулах хэрэгтэй. Энэ гурав 300 км төмөр зам барих ажлыг зогсоосон. Монголын ард түмэнд үнэнийг хэлэх цаг чинь болсон. Би та нарын хийсэн бүх баримтыг дэлгэнэ.

 

Ер нь чононд хонь хадгалуулна гэгчийн юм болж байгаа. Бид чононы хүзүүнд мах зүүгээд таван жил боллоо. Харин надтай энэ талаар заргалдаж болно. Та нар газар шорооныхоо ажлыг удахгүй эхлүүлнэ гэсэн. Одоо юу ч хийгээгүй байна.

 

Уг нь М.Энхсайханыг Монголын төмөр зам компанийн даргаар очиход нь үнэн юм хэлэх болов уу гэсэн чинь халчихсан. Бүгд л бие биенээсээ айсан ийм байдалтай байна. Монголын төрөөс хулгай хийсэн хүмүүсийг зайлуулах ёстой. Яагаад төмөр замын асуудлыг Засгийн газар оруулахгүй байгаа юм. Энэ талаар дуугарахгүй, ямар хайртай болчихов. Төмөр замын асуудлыг хурдан оруулаад ир. Харин Эдийн засгийн байнгын хороо хувийн шуналтай, хулгай хийдэг хүмүүсийг хянадаг байх хэрэгтэй” гэж Х.Баттулгын нүүрийг улалзтал ярьсан. 

Харин Ц.Нямдорж гишүүний гуйгаад байсан асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барьсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх учиртай. Нэг ёсондоо олон жил яригдсан төмөр замын асуудлыг эл тогтоолын төслөөр нэг мөр болгосон гэдэг. Өмнө нь өргөн барьсан  тогтоолын төсөлд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгохоор тусгасан юм. Тавантолгой-Гашуун сухайт, Сайншанд-Замын-Үүд,  Хөөт-Бичигт хүртэл нарийн цагаригтай төмөр зам тавина гэсэн нь бий. Учир нь урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн цагаригаар баригдахаар тусгасан аж.  Харин Тавантолгой-Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болон  Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг өргөн царигтай барихаар тусгасан гэдэг. Тодруулбал, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр замаар тээвэрлэлт хийхээр хоёулангаар нь төмөр замаа барихаар тогтоолын төсөлд тусгасан. Гэтэл Х.Баттулга гишүүнд нарийн царигаар төмөр зам тавих асуудал нь нийцээгүй бололтой

Үргэлжлэлийг энд дарж уншина уу