Солонгос аавтай Филиппин хүүхдүүдийн тоо 20 мянга хүрчээ
2014/06/23
Солонгос аавтай Филиппин хүүхдүүдийн тоо 20 мянгад хүрч, тэдний ихэнх нь төрсөн эцэгтээ хаягдан Филиппин ээжийнхээ хамтаар Филиппинд амьдарч байгаа тооцоо гарлаа.
Бизнес болон ажил, хувийн журмаар Филиппинд амьдардаг Солонгос иргэдийн тоо эдүгээ 200 мянгад хүрч, эдгээр дээр Солонгос оюутнуудыг нэмвэл багагүй тоо гарах ажээ. .Гэр бүлтэй Солонгос эрчүүд Филиппинд амьдарч байхдаа залуу бүсгүйчүүдтэй дотно харилцаа тогтоон , тэдэнтэй хамт амьдарч улмаар үр хүүхэдтэй болдог ч Солонгос улсад буцан ирсэн даруй холбоогоо таслан , аль болох дахин холбогдохгүйг хичээдэг ажээ. 1995 оноос хойш олноороо бий болсон Солонгос аавтай Филиппин хүүхдүүдийн тоо эдүгээ 20 мянгад хүрч, зарим нэгэн Филиппин эмэгтэй Солонгост ирж, ааваас нь хүүхдийн тэтгэмж,нөхөн төлбөр нэхсэн өргөдөл гарган шүүхэд хандаж байна.Тухайлбал Солонгос эцэгтэй охин, хүү 2-ынхоо эцгийг хайж ирсэн Филиппин эмэгтэй , өнгөрсөн Баасан гаригт түүний 2 хүүхдийн эцэг нь Солонгос улсын иргэн Ким мөн болохыг шүүхээс баталсан хариу сонсож, сар бүр хүүхдийн тэтгэмжийг авахааас гадна сүүлийн 10 жилд өгөөгүй хүүхдийн тэтгэмжээ нөхөн авах хуулийн шийдвэр сонссон байна.
Энэ мэтчилэн Филиппин эмэгтэйчүүд эцэг тогтоох шинжилгээ өгөн Солонгос аавуудаас нь нөхөн төлбөр нэхвэл, хамгийн багадаа 10 мянга гаруй Солонгос эрчүүд , Филиппинд байгаа хүүхдүүддээ сар бүр тэтгэмжийн мөнгө өгөх болоод байна.
Зочин · 2015/02/04
ямар эрчүүдэд дуртай юм бэ дээ тэгээд америкчууд уу
Зочин · 2014/06/30
amjilt husie
Зочин · 2014/06/24
Bi uuruu gadaadad surdag l daa. Manai angid 5solongos hvvhen bdg. Solongos erchvvdee am uraldan muuldag shde. Solongos hvvhnvvd golchlon ******* uudad durtai. Hujaa bish shvv gehde. Malaiz singapure, taivan erchvvdiig ilvvd vzdeg . Uchiriig ni asuuvaas, hamgiin halamjtai erchvvd l gene shvv. Za yamartai ch solongos erchvvddee ih durgvi ym bilee
Зочин · 2014/06/24
Арайч дээ