“Л.Оюун-эрдэнийн талд” гээд улстөрчид хэзээ айхгүй хэлдэг болох вэ?
2023/12/25
Л.Оюун-Эрдэнийг янз бүрээр л ярьдаг. Сайлна, муулна. Сайшаана, шүүмжилнэ. Тэр бүрд үнэний ч, худлын ч хувь байдаг биз. Харин нэг зүйл дээр бол эргэлзэх шалтгаан алга.
Тэрбээр авлигын эсрэг, Монголд шударга ёс тогтоохын төлөө шулуудсан нь бол үнэн байна. Өмнө нь олон үйлдлээр харуулсан, уг нь. Гэхдээ сая болж дууссан нүүрсний сонсголоор үүнийгээ баталлаа. Улс төр, бизнес, хууль хяналтынхны оролцоотой Монголын бараг бүх бүлэглэлийн эсрэг зогссон нь “Зөв байжээ” гэдгийг нотоллоо. Учир нь сонсголыг гардаж хийсэн Түр хорооны дарга Б.Энхбаяр “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” шиг л ажиллав. Нэг талаас нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шахаж, нөгөө талаас нь нүүрсчид дарамталсаар сонсголыг дуусгаж байх шиг байна. Сонсгол товлогдсоноос хойш л энд тэндгүй ийм яриа хөөрөө өрнөсөн. Б.Энхбаяр ч нүүрсний сонсголын эхний шатны дараа “Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ” гэсэн. Сонсгол дууссаны дараа бас “Нүүрсний сонсголд гэрчээр дуудаад ирээгүй зугтсан нөхөд л ер нь дараа нь их юм бичих юм. Өөрсдөө ирээд тайлбараа өгөх боломж нь байсан л даа” гэв. Ингэж удаа дараа ноцтой мэдэгдэл хийсэн. Үүгээрээ тэрбээр сонсголыг хийлгэхгүй гэсэн олон талын нөлөөлөл, дарамт байсныг гэрчилж байна. Нэг талаас эдгээр нь сонсгол ямар бартаатай болсныг л харуулж байгаа хэрэг. Хэдий ийм байсан ч сонсгол болоод өнгөрлөө. Сайн нь гэвэл Таван толгойг тавагтай бялуу шиг тал талаас нь идсээр ирснийг бүгд мэдэж авлаа. Ямартаа ч нүүрсний хулгайн схем нь ил болж, систем нь задарлаа. Гол нь энэ бол парламентын засаглалын буян шүү. Ерөөсөө энэ хулгай дээр гүйцэтгэх засаглал шүгэл үлээж, хууль тогтоох засаглал олон нийтэд ил болгох үүргийг хэрэгжүүлэв. Одоо шүүх засаглал хэрхэн хандах нь асуулт нэхсээр үлдлээ. Харин анхаарах асуудал гэвэл “Өвчтэй, томилолттой” гээд зугтаасан хулгайч нарыг чирээд авчирдаг, хоригдож байгаа этгээдийг ч дуудаж авчраад асуух хуулийн хүч хэрэгтэй ажээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль зэргийг сайжруулах шаардлагатай юм байна. Ер нь бол яаж ийгээд нүүрсний сонсгол болсон нь сайн хэрэг болов. Одоо хараад байгаарай, сонсгол дууссан, шатахуун хэвийн болж мэднэ. Эсвэл шатахууны зохиомол хомсдолыг үргэлжлүүлэн барьж, түүн дээр дөрөөлсөн жагсаал цуглаан ч төлөвлөж байж магадгүй нь. Тийм сураг гарч л байна. Сонсголын үеэр ил болсон хэргийн эздийн өшөө авалт гэхэд болно. Зөвхөн нүүрсчид ч биш “Эрдэнэт”-ийн 49, Хөгжлийн банк, Оюу толгой, Боловсролын зээлийн сан, Газрын наймаа гээд Л.Оюун-Эрдэнийн гаргаж ирээд бужигнуулсан, тэр бүрт эрх ашиг нь хөндөгдсөн нөхөд энэ дээр нэгдэх магадлал ч өндөр юм. Энэ бүхэн ирэх өдрүүдэд тодорно. Тиймээс нэрт сэтгүүлч Г.Жамъян амьд ахуйдаа, хоёр жил гаруйн өмнө “Л.Оюун-Эрдэнэ ээ, “Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил аль хэдийнэ ирчихсэн” гэсэн том ярилцлага, Азийн хүлэг улс” гэхчлэн ном зохиолуудыг чинь алгасалгүй уншиж байгаа. Үнэнийг хэлэхэд, шударга үнэнийг дээдэлж явдаг хүний чинь хувьд бичсэн, ярьсан болгон чинь мань мэтэд үнэ цэнэтэй байхгүй юу. Чамайг дэмжээд бичиж байсан, хашгирч байсан, талбайд очоод ура цуурайтуулж байсан гэвэл худлаа л даа. Цээжинд л битүүхэн хадгалж, хазайхад чинь түшиж, халтирахад чинь сэтгэлээрээ хамгаалж түшиж явсан мянга мянган хүний л нэг. Би өөр шиг чинь хүүхдүүдтэй. Хүнд хэцүү үед чинь очоод хэлмээр, чихэнд чинь шивнэмээр олон л зүйл бодогдож байсан даа. Энэ бурангуй нийгмүүдийн дунд хал үзэж, халуун чулуу долоож явсан сэтгүүлч хүний хувьд хүүдээ хэдхэн зүйл сануулъя. Л.Оюун-Эрдэнэ минь МАНАН мафийн энэ олон толгойтой “мангасын” нэг толгойг та нар тасдлаа гэхэд цаанаас нь ургаж төлжөөд л байдаг юм байна. Ард чинь ард түмэн тэр аяараа байгаа. Бүү шантар” гэж бичиж үлдээсэн нь санаанд оров. Үүнийг дахин сануулмаар болов. Яагаад гэхээр энэ бүхний ард бид бүгдээрээ нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй юм байна. Монголд өнгөрсөн 30 жил, магадгүй өнөөдрийг хүртэлх 33 жилийн хугацаанд “ширэнгийн хууль” үйлчилж ирсэн. Ийм л зарчимтай, эрх мэдэлтэй хэдхэн хүн, тэдний ойр хавийнхан Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гээд бүгдийг хулгайлсан. Тийм л нийгэмд бид 30 гаруй жил аж төрлөө. Түүнээс гадна Л.Оюун-Эрдэнийг эрх мэдэл хэрэгжүүлж, авлигын эсрэг, том хулгайг таслан зогсоосон үйлдлүүд хийхээс өмнө “Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг санаачилга гаргахгүй байна” гэдэг шүүмжлэл, судалгааны дүгнэлтийг гаднаас, дотроос байнга л хийдэг байжээ. Өмнө хэлсэн “ширэнгийн хууль” л үйлчлээд байсан хэрэг. Гэвч өнөөдөр байдал өөрчлөгдөж, Засгийн газар нь, Ерөнхий сайд нь авлигын аранга болсон. Харин хариуцлага гэдгийг үүрүүлэхэд “хүндрэл” үүсээд, хүч нь дутаад байгаа нь авлига “амь”-тай үлдэж ч мэдэх нөхцөлийг бий болгоод байна. Яг үнэндээ Монголоос өөр улс оронд бол саяын нүүрсний сонсгол дээрээс, өмнөх Хөгжлийн банкны сонсголоос мөрдөгчид хэдэн машин этгээдийг “ачих” л байв. Тэгдэг хуульгүй л дээ, манайх. Дээрээс нь бид их сонин хүмүүс юм.
Өнөөдөр хэдхэн компани, хэдхэн хүний командаар л унаагаа хөдөлгөх бензингүй, түлшгүй болж байна. Жишээ нь өнгөрсөн 30 гаруй жилд үйлдвэр барилгүй, боломжийг гацааж ирсэн төрийн хулгайч нараас хариуцлага нэхэх учиртай. Зам дээрээ түгжрээд хонох шахаж байна. Мөн л өнгөрсөн он жилүүдэд газрыг нь зарж, зам өргөтгөх байтугай, явган явчих газаргүй болгосон хотын удирдлагад байсан хулгайч нартай тооцоо бодох хэрэгтэй. Учир нь явж явж авлигаа ялсан улс л хөгждөг. Энэ нь тооны томьёо шиг л батлагдсан. Хөгжил нь өдөр, цагаар хурдалж байгаа Хятадын НШУА-ийн судалгаагаар нийт хүн амын 75.8 хувь нь “Хятад үндэстэн авлигаас ангид засгийн газрыг байгуулж чадаж байна. Авлига үндсээрээ устсан гэдэгт итгэж байна” гэж найман жилийн өмнө дүгнэцгээжээ. Си Жиньпин “Улс орон болон намыг сүйрүүлж буй авлигыг хэрхэн цэвэрлэдгийг харуулна” гэж амлаад гарч ирсэн. Тэрбээр 2012 оны сүүлчээр засгийн эрхийг авснаас хойш авлигын түвшнийг 0 хувь хүргэх кампанит ажлыг эхлүүлсэн. Тэгээд гурван жил хүрэхгүй хугацаанд “хурган дарга” нар ба төрийн албан хаагчид, дунд шатны дарга нар, төрийн өмчит компанийн захирлууд, мужийн дарга нар, улс төрийн “бар”-ууд, нэмээд гадагшаа зугтсан, манайхаар “шувуу”-дыг олж авчирч мөрдөн шалгасан байдаг. Үр дүнд нь Хятад улс авлигаасаа салсан. Манайд бол одоогийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ яг ийм зорилготой ажиллаад байна. Тэрбээр энэ албан тушаалд очоогүй байхаасаа л авлигын эсрэг тэмцлийг өрнүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд, өнөөдрийг хүртэл хийснээ “Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ яг одоо бол энэ байр суурь дээр ганцаараа шахам байгаа нь харагддаг. Түүнтэй зэрэгцээд, ярьдгийг ярьж, хийдгийг хийдэг улстөрч ховор байна. Аргагүй биз. Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт гэхэд л тус тусдаа маш том бүлэглэлүүд байна. Л.Оюун-Эрдэнэ Оюу толгой дээр Дубайн гэрээг “Бахархаж болох бүтээн байгуулалт, баатарлах ёсгүй гавьяа”, “Эрдэнэт”-ийн 49-ийг “Төрийн өмчийг төрийн мөнгөөр хувьдаа авсан”, Хөгжлийн банкийг “Хөгжлөө идэгсэд”, “Эрдэнэс Тавантолгой” дээр болсон явдлыг “Эрүүгийн арван таван толгой” гэх зэргээр “томьёолсон” байгаа юм. Оносон тайлбар байна билээ. Яагаад гэвэл энэ бүхэнд улс төр, бизнес, хууль хяналтынхан орчихсон. Араас нь Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гээд бас л баахан бүлэглэл үүсгэчихсэн. Хамгийн гол нь тэд бүгд Л.Оюун-Эрдэнийн эсрэг хөдлөх хүсэлтэй.
Яг энэ агуулгаар сэтгүүлч Г.Жамъян хоёр жил гаруйн өмнө ковидын үеэр нэгэн нийтлэлдээ “Английн нэг эрдэмтнийхэлсэн үг сэтгэлээс ер гардаггүйюм. “Ирээдүйн том удирдагч болох хүнийг байгаль хүртэл сорьдог юм” гэж. Л.Оюун-Эрдэнэд залуу насны ааг байгааг ойлгож л байна. Гэхдээ их л бодолтойбайх хэрэгтэй. Олон төрийн нүүр үзсэн ах хүнийхувьд хэлмээр зүйл байдаг. Өмнө нь ч хэлж байсан даа. Олон үг нуршихгүйээ. Ах нь гуравхан үг л хэлье. Өөрийнхөөрөө бай. Хатуу бай. Чи чадна. Энэ гурван үгийг л сайн санаж яв, хий. Тэгж гэмээнэ энэ айхавтар цагийг гэтэлнэ шүү” гэж бичиж байсан юм. Одоо бол Л.Оюун-Эрдэнэд хуулиар олгогдсон эрх мэдэл, гол нь олон нийтийн дэмжлэг байна. Энэ бараг бүгдийн нүдэн дээр ил байгаа хүчний харьцаа юм. Гэхдээ тэрбээр сүүлийн үед ард иргэдийг ч, улстөрчдийг ч энэхүү “Реформд нэгдэх үү” хэмээн уриалаад эхэлсэн байна лээ. Тэгээд ч Монголын улстөрчид, бизнесийнхэн, хууль хяналтынхан тэр чигтээ авлигын сүлжээнд холбогдсон гэвэл худлаа л даа. Магадгүй, авлигын эсрэг, шударга ёсыг дэмждэг улстөрчид өнөөдрийн тогтолцооны “дарангуйлал”-аас болоод хүсэл эрмэлзлээ ил гаргадаггүй байж болох юм. Институцүүдийн эрх мэдлийн зөрчил, чг үүргийн давхардал, хоёрдмол байдал нь улстөрчдийг, ер нь шийдэр гаргах түвшний хэн бүхнийг эргэлзээ тээнэгэлзээнд оруулж ирсэн. Харин УИХ-аас саяын сонсголтой давхцаад баталсан бүсчилсэн тойргоор сонгууль явуулах шийдэл нь үгээ залгиж, үзэл бодлоо нууж яваа улстөрчдөд боломж олгоно. Шууд утгаараа Монголын улс төрийн 33 жил явж ирсэн тогтолцоо задарч байгаа юм. Угаасаа бүсчилсэн том тойргийн улс төрийн зориулалт нь тэр. Тиймээс үүнийг угтуулаад улстөрчид “Би Л.Оюун-Эрдэнийн талд” гээд айхгүй хэлээд эхлэх хэрэгтэй юм.
Тэгээд ил болсон авлигын схем, хулгайн системийг нэгмөр дарах ёстой. Шууд хэлэхэд, саяын энэ нүүрсний хулгайд л гэхэд сонсголоор цэг хатгачихмааргүй байгаа юм. Авлигын эсрэг, шударга ёсны төлөөх тэмцэл заавал үргэлжлэх учиртай. Тэгж гэмээнэ Монгол Улс авлигаасаа бүрмөсөн сална. Уг нь ч улстөрчдөө ус, тосоор нь ялгах УИХ-ын сонгууль дөхөж байна даа.
Б.ТУЛГАТ
Зочин · 2023/12/25
80955877
Зочин · 2023/12/25
S GOE DYRN 80855877
Зочин · 2023/12/25
залуу сайдыг дэмжиж байна цаашдаа улс орон хөл дээрээ босох л хэрэгтэй дээ одоо дахин ашиглуулмааргүй л байна
хүннү · 2023/12/25
Өдрийн сонин зөв л сэдэв хөндсөн байна. Үүнийг л ардчилал гээд байгаа юм. Бүх юм хуулийн дагуу, зөвийг нь чирээд аваад гардаг, бурууг нь түлхээд уначихдаг л байх ёстой. Монголчуудын “танилын нүүр халуун” гэдэг үг одооны энэ “хутганы ирэн дээр байгаа” үед огт хэрэггүй. Хамгийн дотны хүн чинь хууль зөчсөн бол яг л хуулийн дагуу зохих шийтгэлийг нь өгдөг л бай. Нөгөөх нь ч гэсэн “хөнгөлүүлсэн хурга” шиг дуугайхан очих газартаа оч.
Зочин · 2023/12/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/25
ZYGAATSI80955877
Зочин · 2023/12/25
Их итгэл дааж яваа хүн шүү ес аа бүү ай бүү шантар сайхан цагийн салхи сэвэлзэж эхэллээ дээ
Зочин · 2023/12/25
49DSH S XUSSEN ERD80955877
Зочин · 2023/12/25
DYYDLGN MERGJLN SEKSR80955877
Зочин · 2023/12/25
S XN80955877