Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр албан ёсны цахим хуудаснаа мафи, хууль бус ажиллагаатай холбоотой маш ноцтой мэдээлэл тавьжээ.

Тэрбээр,

"Маргаашнаас эхлэн “нүүрсний мафи” над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд 3 тэрбум төгрөгийн төсөв(үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан) гаргаад байна" хэмээн мэдэгджээ. 

Эндээс үзвэл ХЗДХ-ийн сайдын хэлснээр "нүүрсний мафи" гэх зүйл монголд байдаг бөгөөд тэд өөрсдийн булхай луйвраа ил болгохгүйн тулд маш их хэмжээний мөнгө зарцуулдаг болж таарч байна. Гэвч Хуулийн асуудал эрхэлсэн сайд нь ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр үүнийг цахим хуудаснаа зүгээр л бичээд сууж байгаа нь асуулт юм.