Сонгуулийн шоу: Малчдын НДШ-ийг татвар төлөгч нар төлнө
2024/01/03
Сонгуулийн дуу ойртсон цаг үед улсын төсвийг баталсан. Тэгвэл малчдын НДШ-ийг төрөөс 50 хувийг нь даахыг цааш үргэлжлүүлэх шийдвэр гарсан нь сонгуулийн шоу хэмээн хардах иргэд ч байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд “Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна” гэж тусгажээ.
Өөрөөр хэлбэл, сайн дураараа даатгуулсан нийт малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр таван жил даана гэсэн үг. Улстөрчдөд ээлтэй, малчдад ашигтай энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даавал 88.9 мянган хүн хамрагдаж, төсвөөс жил бүр 33.7 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Салбар яам энэ ажилд таван жилд 135 тэрбум төсвөөс хэрэгтэй гэж тооцоолжээ. Ажил олгогч даатгуулагчийн төлөх мөнгө нэмэгдэж, тэтгэвэрт гарах нас ч уртсаж байхад малчдын тэтгэвэр тогтоолгох нас богиносож шимтгэлийнх нь талыг төр төлөөд өгчихнө. Ерөөсөө нийгмийн даатгалаар дамжуулж сонгуулийн усалгаа хийж байгаа энэ явдлыг эсэргүүцэж хуульчид Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцээс энэ асуудалд маргаан үүсгэн, авч хэлэлцэх эсэх нь ч одоогоор шийдэгдээгүй л байна.
Энэ хуулийн гол хэрэглэгч болох малчдын зүгээс төрөөс энэ төрлийн хөнгөлөлт эдлэхийг хүсээгүй гээд буй. Олон нийтийн зүгээс татвар төлөгчдийн мөнгөөр адилхан хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсийн даатгалыг хөнгөлөх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлсэн ч тэд ард түмнийхээ үгийг сонсоогүй. Тэгвэл Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсад НДШ төлөх ёстой 220 гаруй мянган малчид бий. Үүний 25 хувь нь НДШ төлж байна. Бусад 75 хувь нь шимтгэл төлөхгүй болохоор ирээдүйд тэтгэвэр тогтоолгох нөхцөл, өнөөдрийн нийгмийн хамгааллын асуудал баталгаа алдагдаад байна. Малчид хамгийн их эрсдэлтэй ажил эрхэлдэг. Тиймээс НДШ төлж нийгмийн баталгаагаа хангуулах шаардлагатай учраас хуулийн төсөлд малчдын шимтгэлийн 50 хувийг төр хариуцахаар, 50 хувийг малчин өөрөө хариуцахаар оруулсан. Ингэснээр улсын төсвөөс жилд 25 тэрбумын зардал гарна” гэсэн тайлбар өгсөн билээ.
Сангийн сайд Б.Жавхлан Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан. Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх зардлыг 2024 оны төсөвт тусгасан хэмээсэн.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Малчин хүний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр төлнө гэж байна. Ямар хүнийг малчин гэж хэлэх вэ?. Төр төлнө гэхээр бүгд малчин гээд нийгмийн даатгалын шимтгэлээ төрөөс төлүүлэх юм биш үү.
Сонгууль дөхөж байхад иймэрхүү хууль батлахаа болъё гэж хэлсэн. Сонгуулиар малчид дээрээ очиж сурталчилгаа хийх гэж байгаа юм уу. Мах иддэггүй юу гээд С.Чинзориг сайд гуйвуулаад байх шаардлага байхгүй.
Би татвар төлөгч олон мянган иргэдийг төлөөлөөд сууж байгаа учраас хэлэх хэрэгтэй. Иймэрхүү шийдвэрүүд сонгодог утгаар нь эдийн засаг, зах зээл, хувь хүмүүсийн хариуцлага гэх зүйлийг байхгүй болгож байна. Халамжийн орон руу буцаагаад оруулсан иймэрхүү хулгайн заалт батлуулж болохгүй" гэж өөрийн байр сууриа илэрхийлж байв.
2023 оны төгсгөлд сонгуулийн томсгосон тойргийг УИХ-аар баталсан. Ингэхдээ 21 аймгийг нийт долоон тойрог болгож, 54 мандат өгөхөөр болсон. Харин хотын зургаан тойрогт 24 мандаттай.
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлахдаа 76 мандат дээр хоёрыг нэмж, үүнийгээ хотод шингээхээр ярилцсан байдаг. Гэвч эрх баригч намын нэр хүнд хотод хэт муу байгаа учраас хоёр мандатаа аймгууд руу шингээсэн байх. Дээрх малчдын НДШ-ийг төрөөс дааж байгаа нь ч аймгуудаас ирэх санал ихэнхи нь учир ийн шийдсэн байх магадлал өндөр.
Зочин · 2024/01/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
зочин · 2024/01/03
ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГАА
Зочин · 2024/01/03
Татвар төлөгчид бид өөрсдөө ийм хүлцэнгүй шүүдээ гэтэл сайн дураар болон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн ндш ийг нэмсэнч байх шиг энэ Булгантуяа саад самрахнээ
Зочин · 2024/01/03
Мал хувьдаа авсан малчид бүх орлого нь татваргүй өөрсдөд нь ордог.малын тоо толгойд нь бод бог малаар татвар ноогдуулан амьд малаао татвараа тооцож улсын мах боловсоруулах үйлдвэрт (Женкод болохгүй) боловсруулаад гадаадад гаргах нсьнл хөлөөр нь хятад зарж төсөв НДийн эх үүсвэрээ үүсгэх.бусадын хуримтлалаар НД төлөх арай хэтрэнэ.