СОНГУУЛЬ: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв болон Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн тойрог хамгийн олон мандаттай
2024/01/04
УИХ-аас 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог өнгөрсөн сард тогтоосон. Ингэхдээ таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, 78 мандаттай байхаар баталжээ.
Орон нутагт тав буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, хоёрдугаар тойрог болох Говь-Алтай, Завхан, Ховд, Увс хамгийн олон 10 мандаттай байх бол нийслэлд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг хамарсан 10 дугаар тойрог зургаан мандаттай байна.
Харин дангаар бүсчлэгдсэн Баян-Өлгий аймаг хамгийн бага буюу гурав, 13 дугаар тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт хоёр мандат хуваарилжээ.
Хуульд зааснаар тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцдог.
Сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт зохион байгуулах юм.
Иргэд энэ жилийн сонгуулиар 126 гишүүнийг "томилно".
Зочин · 2024/01/04
S XN80955877