Жүжигчин О.Длөгөөнийг фэнүүд нь "хөөрхөн" хэмээдэг. Тэр дэлгэцийн бүтээлд тоглож олны танил болсон цагаасаа хойш олон нийтийн хараанд өртсөн нэгэн. Заяаны ханиараа эгэл даруухан Очироо гэх залууг сонгож хүүтэй болсон ч хосууд өдгөө тусдаа амьдарцгааж буй. Олны яриагаар бол гуравдагч этгээд л гэр бүлийг нь үймүүлсэн гэлцдэг. Үүнийг цаг хугацаа л харуулах биз ээ. 

Хөөрхөн охинтой болохыг хүсэж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан ч эр нөхөр нь эргэн нийлээгүйгээс болж түүний энэ мөрөөдөл биелээгүй яваа. Даруухан, царайлаг хэмээн олон нийтийн зүгээс түүнд ам сайтай байдаг. Тэгвэл жүжигчин бүсгүй хагас нүцгэн зургаа Лондонд байхдаа ийнхүү авахуулжээ. Гэтэл түүний дагагч нар нь ихээхэн шүүмжилэв.

"Дөлгөөнийг л ингэхгүй байх гэж боддог байлаа. Нүдэнд яг тийм лаг гоё зураг гэж харагдахгүй л байна эсвэл зурагчин нь мэдрэмжгүй юм уу, зураг авуулж байгаа нь тийм сонин байна уу. Зураг авахуулж гоё харагддаг хүмүүс тусдаа юм байна гэж бодож сууна. Монгол хаан даа л домог болоорой. Ингэх муухай байна" гэх зэргээр түүний 688 мянган дагагч нарын зарим хэсэг нь шүүмжилжээ. Нөгөө хэсэг нь жинхэнэ эмэгтэй хүн одоо л болж байна даа. Эмэгтэй хүмүүс байж нэгнээ муухай үгээр хэлэх нь зохисгүй гэлцэх нь тэр.

За ямартай ч фото моделийн чиглэлээр сүүлийн жилүүдэд ажиллах болсон түүнд энэ зэргийн зураг авахуулах сонирхол төрсөн нь дамжиггүй. Хүн бүхэнд таалагдах ч ёстой биш. Ингэж зургаа авахууллаа гээд тэдний ярьж буй шиг муу хүн болчих биш дээ. Олон мянган дагагчтай тэрбээр энэ зэргийн шүүмжийг ч даваад гарах сэтгэлийн хаттай болсон биз ээ.