Монгол Улсад хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2302 иргэн байна
2024/01/12
Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н энэ жил тохиож байна.
Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,302 иргэн байна гэдгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Тус өдөр мэндэлсэн иргэдийн 1,143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна.
Эндээс хамгийн ахмад нь 95 настай нэг иргэн байна.
Уг өдөр мэндэлсэн иргэн төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонг Конгт уг өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай ажээ.
Харин манай улсын хувьд ямар нэгэн зохицуулалт байдаггүйг албаны хүн тодотгов.
Зочин · 2024/01/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh