Х.Нямбаатар: НЗДТГ болон харьяа агентлагууд гуравдугаар сарын 1-н гэхэд Яармаг руу бүрэн нүүнэ
2024/01/15
Нийслэлийн захиргааг үе шаттайгаар Яармаг дахь шинэ байр руу нь нүүлгэж байгаа.
Уг ажлын явц хэр байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатараас сэтгүүлчид өнөөдөр тодрууллаа.
Тэрбээр "Гуравдугаар сарын 1-н гэхэд бид нүүхээр төлөвлөж байна. Хангарди ордон болон наад талынх нь гурван давхар байрнаас бүгд нүүнэ.
Нийслэлийн удирдлагын ордныг Яармагт барьж байгуулсан. Нийслэлийн төр захиргаанд бараг 2,000 орчим хүн ажилладаг. Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэх шийдвэрт хүрсэн. Энэ дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Харьяа агентлагууд очно. Зэрэгцээд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-ын бүх алба хаагч Яармаг руу гуравдугаар сарын 1-н гэхэд нүүнэ.
Хангарди ордныг хэрхэх шийдвэр нь аль эрт гарсан. Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр болсон. Наад талын гурван давхар байшинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна" гэлээ.
Зочин · 2024/01/16
ЯАРМАГТ АВААЧИХ МАШ БУРУУ ШИЙДВЭР ЯАРМАГ БОЛ ЗҮГЭЭР Л 1 ХОНОГ 2 ӨДРИЙН АЯЛАХ МАРШРУТ АРАЙ Л ТЭНЭГ ШИЙДВЭР
Зочин · 2024/01/15
ANYSN S GOE SERELR80955877
Зочин · 2024/01/15
Түгжирэл буурахгүй харин ч нэмэгдэнэ ш дээ, олон албан хаагч нар ажилдаа ирж очино бүр заваарсан юм болно, гэрийн бараа харахгүй баахан ээж аавдаа үл хайхрах хүчирхийллэлд өртөж гэр орон бүр эзгүйрч балрах юм байна, олон хүн ажлаасаа гарахыг хүсэж, яана ийнэ гэж байгаа шдээ
Зочин · 2024/01/15
Шинэ хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг албан хаагч нараа бодолцох байлгүй дээ, яармагт гэртэй хүн нь цөөхөн байгаа даа
Зочин · 2024/01/15
Олон жирийн албан хаагч нар хэцүүднэ дээ, тийм муухай түгжирээтэй хол байдаг газарлуу яаж ажилд явж үр хүүхдээ зөөх харж хандах гээд олон асуудал байна даа
Зочин · 2024/01/15
S XUSNEER80955877SHAALTSI