"Буруу тогтолцоо" булангаараа энэ удаад жил бүрийн өвлийн улиралд яригддаг "Утаа"-ны талаар онцлоё. 

Мэдээж утааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бишгүйдээ л бичиж, шүүмжилж гарц гаргалааг хайсаар буй. Гэвч эрх баригчдын зүгээс дорвитой алсын хараатай ажил хийж чадахгүй байгаа нь энэ өвөл Нийслэл даяараа мэдэрч өвөлжив. 

Удахгүй сар шинийн баяр айсуй. Монголчууд амны билгээс ашдын билэг гээд өвөлжин угаартаж, өмхий агаараар амьсгалснаа эл өдрүүдэд үл ярина. Ингээд л хавар, зун, намартаа мартагнаж өвөлтэй зэрэгцээд л утаагаа багасгах асуудлыг хөндөнө. Уг нь энэ буруу тогтолцоогоо л халж, жилийн дөрвөн улиралд ярьж эрх баригчдын чихнээс хонх уяж байж л асуудал бүрэн шийдэгдэнэ. Дээр нь нэмээд биднийг "галын аюул" харангаа дэлдлээ. Энэ бүх асуудлын ард эрх баригчдын ууж идсэн мөнгөний асуудал сөхөгдөх нь дамжиггүй.  Утаагаар хооллогсод: Нийслэлийг утаагүй болгосон гэж шагнуулжээ

-Монгол 15 жилд 816 тэрбум төгрөг зарцуулсан ч утаанаасаа салж чадсангүй-

 Өнгөрсөн 15 жилд 816.3 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжийн 153.3 сая ам.долларыг утааны эсрэг зарцуулжээ. Тодруулбал, 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан байна.

Харин 2017-2020 оны хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс 273.1 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-ын зээлээр 168.9 тэрбум төгрөг, Нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг, нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 2023 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт нийтдээ 27.2 тэрбум төгрөг суулгасан юм. Гэвч 2014 онд 45 мянга, 2023 онд 80 мянган утаагүй зуух тараалаа. Өнөөдөр байдлыг өөрчлөнө гэж бас л баахан юм ярьсаар гэтэл хөрсөн дээр хэрэгжиж утаа бахь байдгаараа харин ч улам хор агуулсаар байна.

Хэдхэн хоногийн өмнө л нийтээрээ өмхий угаараар амьсгалж ихэнхи иргэдийн толгой өвдөж, дотор муухайрч эрүүл мэндийн асудалтай тулгарсан. Харин иргэд ямар агаараар амьсгалж байгааг шинжлээд хэлчих мэргэжилтэн, албаны хүн олдоогүй. Бүгд л шахмал түлшнийх биш хэмээн асуудлаас бултсан. SOS: Хот даяараа угаартахад бэлэн байна

Гэтэл шахмал түлшний чанар нь муудсан гэж үйлдвэрлэгч нь "Шахмал түлшний чанар муудсан уу, муудсан. Үнэн. Бид 2021 он хүртэл сайхан түлштэй байсан. Шахмал түлшний технологийг гурван жил өөрчилж болохгүйг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Энэ хугацаанд сайжруулах судалгааг хийж, оруулах зүйлийг бэлэн болгохыг даалгасан. Энэ бол төрийн бодлого. Гэтэл чанарыг нь муудуулчихаад, УИХ дээр худлаа ярьж байна" гээд Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн технологи өөрчлөгдөж, алдаатай болсныг хэлж байна хэмээн барьцалдуулагч эд үйлдвэрлэгч компанийн захирал онцлон ярьсан.

SOS: Энэ утаа чинь "ЭРҮҮЛ БУС" байхад халаагуур тараагаад шийдэгдчих үү? тоггүй гал алдах гээд байгаагаа мартсан уу!

-Сургууль, цэцэрлэгийн ойролцоох шатахуун болон газ түгээх станцууд Нийслэлчүүдийн амь насанд заналхийлж байна-

Нийслэлд орон сууц, сургууль, цэцэрлэгтэй хаяа дэрлэн байрлах болсон шатахуун түгээх станцууд их бий. Энэ нь бас л буруу тогтолцоо болоод хэвийн мэт болчихсон. Тухайлбал,  Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрладаг байна.

Тодруулбал

  • Баянгол дүүрэгт хоёр,
  • Баянзүрх дүүрэгт тав,
  • Сүхбаатар дүүрэгт нэг,
  • Багануур дүүрэгт хоёр,
  • Хан-Уул дүүрэгт гурав,
  • Чингэлтэй дүүрэгт хоёр,
  • Сонгинохайрхан дүүрэгт нэг бий.

Мөн төрийн өмчийн бус есөн сургуулиас 200 метрээс дотогш зайд есөн шатахуун түгээх цэг байрладаг байна. Түүнчлэн 14-р сургуулийн багш, ажилчид, эцэг эхчүүд хаяа дарлан байгаа шатахуун түгээх цэгийг татан буулгах гэж хэдэн жил тэмцэж байгаа ч өнөөдөр ч сүндэрлэсэн хэвээр байгаа юм. SOS: Иргэд стандарт бус шатахуун түгээх газруудыг татан буулгахыг шаардаж байна