НӨАТ-ын 2023 оны сүүлийн буюу дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай.

Буцаан олголтыг шилжүүлсэн эсэхийг Ebarimt аппликейшнийхаа дээд талд байрлах "Буцаан олголт" хэсэгт даран шалгах боломжтой.