Ш.Түвдэндорж Х.Баттулгын “баас”-ыг цэвэрлэж чадах уу
2014/06/25
Талхны үнэ 1000 төгрөг болсон нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгатай хамгийн их холбоотой болж таарлаа.
Түүний хувьд ажлаа хариуцаж чадахгүй учир сайдын суудлаасаа буусан уу гэдэг асуудал үүсэх болсон юм. Х.Баттулгын хувьд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаасаа огцрохынхоо өмнө “Би хариуцлагаа үүрнэ” хэмээн мэдэгдсэн нь мартагдаагүй, харин ч улам илүү шаардах зүйл болчихлоо. Тэгэхээр иргэдийн өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох талхны үнэ өссөн учир Х.Баттулга хариуцлага үүрэх ёстой бус уу.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдрийн чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталсан юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай инпортоор оруулж ирэхэд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон. Үйлдвэр, хөдөө аж ажуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулгын хувьд “Улаан буудайн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлүүлэх хуулийн төслийг батлахгүй бол болохгүй” гэсээр гишүүдийн дэмжлэгийг авсан. Ингэснээр гурилын үнэ тогтвортой байж, түүгээр бүтээгдэхүүн болж гардаг талхны үнэнд асуудал үүсэхгүй нь гэж харж байсан. Гэтэл өнөөдөр талхных нь үнэ огцом өсч, 1000 төгрөгт хүрсэн учир Х.Баттулгаас хариуцлага нэхэх нь зүйтэй биз.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголбанкны хооронд “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөр байгуулсан. Энэ хүрээнд Монголбанкнаас 61 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч өдөр ирэх тусам гурилын килограмм тутмын үнэ нэмэгдсэн нь сүүлийн хоёр жилд болсон бодит зүйл. Уг нь “Атарын III” аяныг өмнөх хоёр Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанд дэвшүүлж, Монгол Улс гадаадаас улаан буудай импортлох биш харин дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад экспортлогч орон болсон. Гэтэл гаднаас улаан буудай импортлон авахаар болоход гишүүдийн зүгээс “Хүрсэн түвшинөөсөө ухарчихлаа. 2013 оны ургац хураалтын дүнгээр нийт 369,8 мянган тонн улаан буудай хурааж авсан. 2012 оныхтой харьцуулахад 95,4 мянган тонноор хураалтын дүн багасчихлаа” гэдэг шүүмжлэлийг тавьсан.
Зочин · 2014/06/27
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлэх, Цусан дахь холестриныг бууруулах, Судасны дотор хананд наалдан хуримтлагдсан өөхөн товруу /Бляшка/-г хайлуулан судсыг цэвэрлэх / Fairy-тэй ижил/ үйлчилгээтэй юм. Ингэснээр Атеросклерозоос шалтгаалсан Тархи, зүрхний цусан хангамжийн дутагдал-шигдээс ишеми, даралт болон хуян, бусад эрхтний артери болон венийн судасны бөглөрөл, нарийсал зэрэг олон эмгэгүүдийг ГАНЦХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүний үнэ: 1 курс-330$ /3 сар хэрэглэнэ/ бүтээгдэхүүнтэй холбоотой ЭМ-ийн лекц, зөвлөгөө 6 сарын 28-нд явагдах гэж байна. Та бүхний урьж байна. Лавлах утас: 96665038
1,000 - 10,000 · 2014/06/27
Би Эдийн засагч хүн. Манай улсын экспортын 80% буюу 2,2 тэрбум доларыг бид уул уурхайгаас олдог. Уул уурхайгаа дэмжээгүй, харин эсрэгээр нь ******лж, доош нь хийж, төмөр замыг нь тавьж өгөөгүй болохоор олох орлого нь багасахад 1$=1830төгрөг болов. Улс маань дотроо зөвхөн төгрөгөөр наймаа хийдэг тул Талхны үйлдвэрүүд өндөр үнээр шатахуун худалдан авч, талхны машинууд дэлгүүрт хүргэж өгдөг боллоо. 1,000 төгрөг байгаа нь их юм, удахгүй 10,000 болж болзошгүй. Учир нь Улсад мөнгө оруулдаг уул уурхайн салбарийн нийт зардлын 30-40%нь Хятад руу (худалдан авагч нь хэн байх нь хамаагүй. ТҮЦ ажиллуулж байгаа бол хажуу байрныханд үйлчлэхгүй гэж хэлдэггүй биз дээ) зөөхөд зарцуулагддаг. Төмөр зам уг зардлыг 5 дахин бууруулснаар Уул уурхайн компаниудын ашиг нэмэгдэн, хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Хүчин чадалтай уурхайнууд сайн татвар төлнө, Улс эргээд мөнгөтэй болно, Төгрөгийн ханш чангарна. Эсрэгээрээ үндэсний үзэлдээ автсан Монголчууд Уул уурхайгаа үргэлжлүүлэн дампууруулбал экспортын бараа ч үгүй болж, хоосон лангуутай дэлгүүр болно. Хоосон дэлгүүр лүү хэн зүгэлдэггүй, тэр дэлгүүр дампуурч алга болдог. Газраа хямд зардаг, оронд нь мөнгөтэй хүмүүс нь уг газар дээр илүү менежмент сайтай дэлгүүр бариад ашгаа олдог. Өөрсдийнхөө сууж байгаа мөчрөө битгий хөрөөдөөч гэж гуйя даа, хөрөөдвөл удахгүй долар 10,000 дөхнө, юун улаан буудай худалдан авах мөнгө, юун тариалалтанд зарцуулах шатахуун, юун Монгол болно
Зочин · 2014/06/26
баттулгын ********ыг цэвэрлэх хэцүү дэндүү их баацан
Зочин · 2014/06/26
Setguulch nertei zahialgaar tsaas ereechigch nar bolivol yasiin!. Iim mayagaar humuusiin hoorond yas hayaj evdreltsuuleh ni henii husel zorilgo niitseh vee?
Зочин · 2014/06/26
BATTULGA TALHNII UNE NEMSEN OLIGARH NOVSH
Зочин · 2014/06/26
Баттулга ********ан юм байна.Харин Түвдэн гуай чацга тавих байхдаа