"Буруу тогтолцоо" булангаараа энэ удаад Нийслэлийн таван хүн тутмын ХОЁР нь ядуу амьдарч байна хэмээн гарсан судалгааны талаар онцольё.

Өчигдөр Монгол Улсын "Ядуурлын түвшин - 2022" танилцууллаа. Энэхүү судалгааг хоёр жилд тутам Дэлхийн банктай хамтран хийдэг байна.  "Ядуурлын үндсэн үзүүлэлт тооцох аргачлал" илтгэлийг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким, “Монгол Улсын ядуурлын түвшин - 2022 онд" илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцуулсан юм. 

Ядуурлын шугамыг 10 жил тутамд шинэчилдэг аж. Монгол Улсын ядуурлын шугамыг 2010 онд шинэчилжээ.

  • Монгол Улсын ядуурлын шугам 2022 оны байдлаар 418 090 төгрөгөөр тооцогдож байна.

  • Улсын дундажаар насанд хүрсэн нэг хүн сарын  657 000 төгрөгийн хэрэглээтэй байна. Үүний 30 хувийг хүнсэндээ, 42 хувийг хүнсний бус хэрэглээндээ зарцуулж байна.

  • Ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн сард 784 000 төгрөгийн хэрэглээтэй, үүнийхээ 28 хувийг хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулж байна.

  • Ядуурлын шугамаас бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн сарын 318 000 төгрөгийн хэрэглээтэй, үүнийхээ 47 хувийг хүнсэнд, 43 хувийг бусад хэрэглээнд зарцуулж байна.

  • Ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй хүн амын насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүний сарын  хэрэглээнээс 2.4 дахин өндөр байна.

  • Хамгийн бага хэрэглээтэй хүн амын насанд хүрсэн нэг хүнд сард 290 000 төгрөгийн хэрэглээтэй бол хамгийн их хэрэглээтэй бүлгийн нэг хүн сард 1.2 сая төгрөгийг хэрэглээндээ зарцуулж байна.

  • Хамгийн бага хэрэглээтэй бүлгийн насанд хүрсэн нэг хүн нийт хэрэглээнийхээ 43 хувийг хүнсэндээ зарцуулж байхад хамгийн их хэрэглээтэй бүлгийн нэг хүн дундаж хэрэглээнийхээ 24 хувийг хүнсэнд зарцуулж байна.

  • Монгол Улсын ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувьтай гарлаа. Өөрөөр хэлбэл, 2022 оны байдлаар 914.2 мянган хүн ядуурлын шугамаас доогуур буюу сарын 418 090 төгрөгөөс бага хэрэглээтэй хүн ам байна.

  • Ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу нь нэмж ядууралд өртөх магадлалтай. Энэ нь ядуу хүний тоо 346.4 мянган хүнээр нэмэгдэнэ гэсэн үг.

  • Баруун, зүүн, хангайн бүс хамгийн өндөр ядуурлын түвшинтэй байна. Нийт ядуу хүний 18 хувь нь баруун бүсэд, 22 хувь нь хангайн бүсэд, 13 хувь нь төвийн бүсэд, 9 хувь нь зүүн бүсэд байна.

  • Улаанбаатар хотын нийт хүн амын 21.6 хувь, аймгийн төвд 26.1 хувь, сумын төвд 30.6 хувь, хөдөөд 41.2 хувь нь ядуурлын түвшингээс бага хэрэглээтэй байна.

  • Улаанбаатар хотын нийт хүний 37 хувь буюу 514.2 мянган иргэн ядуу амьдарч байна. Нийслэлийн 5 хүн тутмын 2 нь ядуу амьдарч байгааг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцууллаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ:

Буруу тогтолцоо: "Аав"-ыг байр орлож чадах уу, эрх баригчид аа?!

Буруу тогтолцоо: Өмхий, хортой агаараасаа салж чадахгүй байсаар галын аюултай нүүр тулав

Буруу тогтолцоо: Ирэх оноос шимтгэлийн шимээ хүртээгүй байж нэгнийхээ тэтгэврийг үүрнэ