Яруу найрагч В.Нэргүй: Шагнал нь гарах нь тодорхой учраас өөрийнхөө СТА тэмдгийг зүүгээд өгчихсөн
2024/02/20
Хэдэн өдөр л сошиалыг шуугиулж буй яриа бол Дуучин Б.Бат-Энэрэлд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг олгосон үйл явдал байлаа. Өчигдөр энэ талаар бид мэдээлсэн. Б.Бат-Энэрэлд Соёлын яамнаас СТА цол олгоогүй гэв үү
Харин өнөөдөр түүнд уг цол тэмдгийг гардуулан энгэрт нь зүүж өгсөн Яруу найрагч В.Нэргүй "Соёлын яаманд Б.Бат-Энэрэлийн холбогдох бичиг, баримтыг хүргүүлсэн байгаа. Би Соёлын яамны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалантай холбогдож, энэ хүүд цол, тэмдгийг нь гардуулаад өгөхийг хүссэн. Нэгэнт холбогдох бичиг, баримт нь хүргэгдсэн учраас СТА цол олгох нь тодорхой. Тийм учраас би өөрийнхөө цол, тэмдгийг зүүгээд өгчихсөн юм. Хүүхдийн урам, үзэгчидтэйгээ үлдэх сэтгэл шүү дээ. Энэ хүү чинь эрүүл мэндийн шалтгаанаар таван жил дахиж тайзан дээрээ гарч чадахгүйд хүрээд байгаа.
Өгөх нь тодорхой учраас ийм арга хэмжээ авсан юм. Би өөрийнхөө цол тэмдгийг зүүж өгсөн. Уг нь анх СТА цолоор шагнуулж байгаа тухай мэдээллийг зарлаад л орхих байсан ч хүүхдийн урмыг бодоод ийм шийдвэр гаргачихсан" гэсэн тайлбарыг хийлээ.
Б.Бат-Энэрэлийн "Талархал" тоглолтын үеэр тэрбээр үг хэлэхдээ “Соёлын яамны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан гардуулж өгөх ёстой байсан ч ажил нь амжихгүй, ирж чадсангүй. Ч.Энх-Амгаланг төлөөлж би ирлээ. Б.Бат-Энэрэл дүүдээ баяр хүргэе, баяртай байна” гэж хэлсэн байдаг.
,Dd · 2024/02/26
Manai ulsad heden soyoliin terguunii ajiltan uran buteel hiih baigaa ve Heden bolovsroliin terguunii ajiltan salbar ajillaj baina ve? Ungersen Niigmiin ued neg orlogch said 2000 jujigchin 200 Garui gaviyaat baidag 20000 Garui bagsh baidag 80 Garui gaviyaat baidag geh asuudal hundred " husuulah" guhsen asuudal baisan shuu
Монгол · 2024/02/23
Энэ эргүүгээс болж л тэр жаахан хүү амьтан хүний хэл амны бай болж л дэ. Ер нь тэр хэлхээтэй төмрөөр үхсэн элэнцгээ хийдэг юм бэ. Нэг нь авч зүүх гээд нөгөөх нь зүүж өгөх гээд бөөн юм болох юм. Бид ямар Хойд Солонгос уу!? Бат- Энэрэл хүүд үзэгч олны алга ташилт, хайр хүндлэл л болно шүү дэ.
Зочин · 2024/02/21
Энэ зөнгийн өөрийнх нь цол тэмдгийг хурааж, хүүхдийн өмнө хариуцлага хүлээж сэтгэл санааны хохирлыг барагдуулах ёстой
Зочин · 2024/02/21
бас нэг мэдрэл муут
аа · 2024/02/21
хар эргүүү вэ
Зочин · 2024/02/21
Харьяалагддаг байгууллагын тодорхойлтоор шагналд тодорхойлж явуулдаг ш дээ,Болзол,шалгуурыг нь 100% хангаж байж авдаг.Нэг сэтгэлийн хөөрөлтэй гажиг дур мэдээд авах нь тодорхой гэж яаж мэдхийн.Салбарын сайд гарын үсэг зурж баталгааждаг баймаар.Эсвэл Номин гэж мөнгөний сайд ажлаа хийдэггүй юм уу.Эсвэл өөрөө буруудаад ирэхээр энэ тэнэгийг бамбай болгоод арьсаа хамгаалуулж байгаа байх.Бас мөнгө аваад яриа өгөөд байна уу даа...
Зочин · 2024/02/21
Яг тийм болчихсон ш дээ.нэг даргын халаасанд явж байдаг болоод удаж байна даа.Нэг хэсэг нь намдаа даргадаа пялдагадаж цүнх бариад,нэг хэсэг нь мөнгөөр,нэг хэсэг нь сонгуулийн ажилд зүтгэсэн гэж аав ээж ах дүү хамаатан садан найз нөхдөдөө тараадаг ш дээ.
Зочин · 2024/02/20
Сайд нь гарын үсэг зураагүй байхад СТА гардуулна гэдэг чинь энэ шагналууд хульхи орги гэж байдаг байх нь даанч хөдөөгүүр хайрцаг хайрцгаар нь авчраад тараагаад улсад ажил хийж үзээгүй хүн хүртэл АЛТАН ГАДАС зүүсэн байгаа юм шагналд жаахан хяналттай хандахгүй бол захын хүний халаасанд СТА явдаг болсон б на уу даа
Монгол · 2024/02/20
Энэ эргүүгээс болж ийм шуугиан дэгдсэн байна шүү дэ. Яаж ч бодсон тэр хүүд юу гэж МУСТА цол олгох вэ дэ. Насаараа монголын соёлын төлөө зүтгээд авч чадаагүй өчнөөн ахмадууд байхад да.
Зочин · 2024/02/20
Тэнэг золиг вэ Хүүхэд хуураад
зочин · 2024/02/20
НЭРГҮЙ ГЭГЧ ЭМЭЭТЭЙ НЬ ЯВАЛДДАГ