УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. МАН, АН, ХҮН намаас гадна бас нэг улс төрийн хүчин уг сонгуульд өрсөлдөхөөр болсон нь Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын "Үндэсний эвсэл". Эвслийн тэргүүнээр УИХ-ын гишүүн асан Нямтайширын Номтойбаяр ажиллах болсон нь сонгогчдын анхаарлыг ихэд татаж буй.

 

Н.Номтойбаяр эвслийнхээ удирдах бүтцийг улс төрчид гэхээсээ илүү ихэвчлэн салбар бүрийн мэргэжилтнүүдээр бүрдүүлж буй аж. Тэднийхээ хамт Европын орнуудад ажиллаж, хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа хийн, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлж байгаа юм байна.

УИХ-ын 2024 оны сонгуульд Н.Номтойбаярыг нэр дэвшихдээ "Үндэсний Эвсэл"-ийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэх болов уу? гэсэн таамаглал улс төрийн хүрээнд байсан.

Тэгвэл Н.Номтойбаяр уг хувилбарыг сонгохгүй, тойрогт нэр дэвшихээр шийджээ. Ингэхдээ Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын Дарга Л.Оюун-Эрдэнэтэй халз өрсөлдөх шийдвэр гаргасан тухай эх сурвалж өгүүлж байна.

 

Э.Мягмар

sonin.mn