Х.Тэмүүжин: Энэ бүхний ард Х.Баттулга байгаа, би тооцоогоо бодно
2014/06/26
Хоёрхон хоногийн өмнө Г.Сарангэрэл орон даяар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан гэдгээ зарласан.
"Сайн ах гэж боддог байсан" ч өөрийг нь хулгайч, хар тамхичин болгоод танихгүй хэмээн мэдэгдсэнд охин гомдолтой байгаа гэх. Тиймээс ч нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийг нь хамгаалалтанд авахыг хүссэн. Цензүргүй ярилцлагад өгсөн энэхүү яриа нь сүүлийн хоёр хоногийн гол шуугиан байлаа. Харин Х.Тэмүүжин сайд өчигдөр орой "Ам нээвэл" ярилцлагад дахин мэдээлэл хийсэн байна. Тэрээр "энэ бүхний ард захилгат нэтирүүлэг хийж хүний тархи угаадаг хүн л байгаа. Өөр хэн байдаг юм. Тэр хүмүүстэй би тооцоогоо бодно" хэмээн хэлжээ.