Танилц: Ирэх сарын 1-нээс хэрэгжих цалин тэтгэврийн нэмэгдэл
2024/03/05
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ирэх 04 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх төсвийн зохицуулалт, цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцуулжээ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.
ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
Тэтгэвэр, тэтгэмж 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Зочин · 2024/03/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh