Х.Нямбаатар: Наадмаар Төв цэнгэлдэхийг тойроод хуушуур, углаашийн худалдаа болчихдог. Энэ жил өөр байдлаар тэмдэглэнэ
2024/04/18
Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр баяр наадмыг өөр байдлаар зохион байгуулах гэж байгаа талаараа хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Энэ жилийн улсын баяр наадмаар Төв цэнгэлдэхийн гадна талд хуушуурын худалдаа хийхгүй, Нарантуулыг нүүлгэж очихгүй гэдгийг хэлье. Наадмаар Төв цэнгэлдэхийг тойроод битүү углааш, худалдаа үйлчилгээ болчихдог.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд чанар, стандарт тавина. Хуушуур хайрсан тосоо гадна ногоон байгууламж руу асгадаг. Энэ жил ийм байдал гаргахгүй.
Дэд бүтэцтэй, зөөврийн үйлчилгээнд стандарт тогтоож, сонгон шалгаруулалт хийж өгнө.
Үндэсний их баяр наадмыг энэ жил онцлогтой хийхээр Соёлын Яамтай ярьсан. Өндөр гэгээн Занабазарын урласан 21 Дарь эхийг Төв цэнгэлдэхийн орчимд байрлуулж, гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх, Монголын Уран Зургийн Галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг олон түмэнд дэлгэнэ.
Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны орлогч даргын хувьд энэ жилийн наадмыг өөр байдлаар хийх саналаа хэлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээний ажил хуваарийн дагуу явж байгаа" хэмээн ярилаа.
НИТХ-ын хуралдаанаар:
- Нийслэлийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ
- “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ
- Тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцэнэ.
Зочин · 2024/04/20
DYYDLGN80955877 SERELN
Зочин · 2024/04/20
GOE XALYYSR80955877
Зочин · 2024/04/20
TANILTSI44 DSH80955877
Зочин · 2024/04/20
TSAGN SEXSYGR80955877
Зочин · 2024/04/20
S AWI80955877
Зочин · 2024/04/19
тийм шүү...нэг л их өлсгөлөн амьтад л явдаг үзэж бгаа юм бхгүй хуушуурын газарт очерлож бгаад л харьдаг шүү дээ: харин 120, 19 гээд явахад хуушуур , хоолны газрууд зөндөө байх хэрэгтэй