Н.Энхбаяр: АН МАНАН-гийн толгойлогчдыг хамгаалсан хэвээр байгаа нь ардчиллын эсрэг явж, нэр хүнд нь унаж байна
2024/04/19
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох, өөрийг нь баривчилж байсан болон МАНАН-гийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Гэрээний дагуу сонгуульд нэр дэвших асуудалд 30 хүртэл хувийг авах саналаа тавьсан байгаа. МАХН, МАН-тай нэгдэхдээ бүх талын яг 30%-ийн квот авна гэж тохироогүй. 2024 оны сонгуульд би нэр дэвшихгүй" гэв.
МАНАН дэглэмийн тухайд "Намайг баривчилсан өдөр манай намынхан хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл хийдэг уламжлалтай. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд 600 цагдаа аваачиж, намайг баривчилсан. МАХН-д тухайн үед байсан хүмүүс энэ өдөр мэдээлэл хийж, МАНАН-гийн хэлмэгдэл энэ өдөр эхэлсэн юм, дахин бүү гараасай гэдгийг сануулдаг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болчхоод МАНАН гэдэг үзэгдэл байсныг хэлж байв. Үүний толгойлогч нь Ц.Элбэгдорж байсан. Энэ нь АН, МАН хамтраад ардчилсан ерөнхий зарчмыг зөрчиж, Засгийн газар байгуулаад том, том луйвар хийсэн гэдгийг 10 жил ярьж байна. Одоо ярих шинэ зүйл алга.
Оюутолгой, Тавантолгойн гэрээ, луйврын сонгууль, хуулийн байгууллагуудыг өөрийн эрхэд оруулж дуртай шийдвэрээ гаргуулдаг, дуртай хүнээ хорьдог, эрүүдэн шүүдэг гэдгийг олон дахин хэлж байсан.
МАНАН бүлэглэлийн эрчим сулраагүй. МАНАН гэдэг буруу үзэгдлийг бий болгож, өөхшүүлж, ард нь нуугдаад улс орныхоо эсрэг хувийн зорилгоо биелүүлж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Ингэж байж ардчилал сэргэнэ. Харамсалтай нь Ардчилсан Нам МАНАН-гийн толгойлогчдыг хамгаалсан хэвээр байгаа нь ардчиллын эсрэг явж, АН-ын нэр хүнд унаж байна.
МАН дотор ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАНАН-гийн эсрэг тэмцэх гээд хүчин мөхөстөж байж магадгүй. Зарим нь нуугдаж, зарим нь өөрсдийгөө тайлбарлаж явах гээд байна. Хэцүү тэмцлийг Л.Оюун-Эрдэнэ хийж байна. Цаана нь асар их эсэргүүцэл байж магадгүй гэж хардаж байгаа.
Тэмцэл үр дүнд хүрч, хууль, шүүхийн байгууллага хараат бус болж, шударга ёсыг сэргээвэл Монголын залуус эх орондоо амьдарч, юм хийе гэж бодно. Шүүх засаглалыг Л.Оюун-Эрдэнэ толгойлоогүй учраас шүүх дээр шударгаар шийдэх ёстой гэдэг зүйлийг санал болгож ярьж байгаа болохоос биш гүйцэтгэх засаглалын тэргүүн шийдэхгүй.
Шүүх дотор МАНАН-гийн гар хөл болж, даалгаврыг биелүүлж байсан, нуугдсан хүмүүс бий. Ерөнхий сайд яриад байдаг Дээд шүүхэд ийм хүмүүс байгаа учраас үр дүн гарахгүй. Иргэд үр дүн гарахгүй байгаад бухимдаад байна. Ийм учраас хэцүү тэмцэл, эр зориг гаргаж байгаа нь их юм.
Хяналтгүй төр засаг, хараат шүүх, луйврын сонгууль, хээл хахууль байсан гэдэг нь янз, янзын сонсголоор ил болж байгааг харахад бидний 10 жилийн тэмцэл хоосон өнгөрөөгүй байна. МАН үүний эсрэг тэмцэнэ гэхэд хамтдаа тэмцэхээр МАХН нэгдсэн" гэж ярилаа.
Баривчилгааны тухайд "МАХН-ын нэрийн маргаан дууссан байх гэж бодож байна. Ц.Элбэгдорж намайг шоронд хийгээд хувьсгалт намыг тусад нь гарга гэсэн болзол тавиагүй. 2012 онд намайг баривчлахаас өмнө МАХН байгуулах, нэр авах ажил хийгдсэн юм билээ.
Сүүлд Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр тааралдаад надаас уучлалт гуйсан юм. Ингэхдээ "Ц.Нямдорж өдөр бүр миний өрөөнд орж ирээд энэ хүнийг л баривчлахгүй бол болохгүй гэж хэлж байсан" гэсэн. Ц.Элбэгдорж уучлалт гуйж байгаа нь зөв ч нөгөө талаар хууль, шүүхийн байгууллагыг удирдаж, Ц.Нямдорж түүнд оролцож байсан нь батлагдаж байгаа юм.
Эндээс харахад МАН, АН үгсэн хуйвалдаж, хууль шүүхийн байгууллагыг гартаа оруулж байсан байна. Энэ үзэгдэл дахин бүү болоосой, шударга ёс тогтоосой, шүүх хараат бус болоосой гэж хүсэж байдаг"-ийг хэллээ.
Зочин · 2024/04/20
SHAALGI80955877
Зочин · 2024/04/20
Энэ өөрөө бүр чоноо чоно хүүгээ улс Төр рүү шургуулна
Зочин · 2024/04/20
Н. ЭНХБОЛД ХОНЬ УУ.? ХОНЬ УУ? АЙН ХОНЬ ЮМ БОЛ ОДОО БОЛТОЛ УЛС ТӨРТЭЙ ЗУУРАЛДААД ЗАНГУУТААД БАЙГАА НЬ ЮУ БОДООД ЮУ ХИЙХ ГЭЭД ЗУЛГААЦАЛДААД БАЙГААН БҮХИЙ Л ЭРХ МЭДЛИЙГ ЭДЛЭЖ БАЙСАН БАЙЖ ЭНЭ ХҮН ГАНЦХАН ӨӨРӨӨ Л ХААН БАЙСАН, ГАНЦХАН ӨӨРӨӨ Л БАЯН БАЙЛАА МОНГОЛЧУУДЫГ УЛ ШИГ ҮЗЭЖ БАЙСАН БАЙЖ ОДОО ЮУ ДОНГОСООД ШОВОЛЗООД БАЙГААН ЯАХ ГЭЖ ГАРЧ ИРЭЭД БАЙГААН ЯАХ ГЭЖ. МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ,, МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ БАЯН БОЛОХ БОЛОЛЦОО ЭНЭ ХҮНИЙ ГАРТ БАЙСАН ШҮҮ дээ ТЭГЭЭД ЭНЭ НӨХӨРТ ЮУ ДУТСАН БАЙХ УУ СЭТГЭЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ, МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ДУТСАААН ТИЙМ БАЙЖ ЮУ ГЭЭД БАЙГАА ЯАХ ГЭЭД БАЙГААН ОДОО ГАНЦХАН ӨС ХОНЗОН ӨС ХОНЗОН ХАРИУГАА АВАХ Л МУУ САНААГААР ШОВОЛЗООД БАЙГАА БИЗДЭЭ БОЛЬЖ ҮЗ. ДАЛД ОРООД ӨГДӨӨ НАМБАРЫН ЭНХБАЯРАА
зочин · 2024/04/19
нямдорж чоноо чоно. харж байна уу хутгаад л явж
Зочин · 2024/04/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/19
TSAGN UILCHLI80955877 41DSH
Зочин · 2024/04/19
AXD XALYYTSMR GOE SEXSYGR8090955877