Б.Батцэцэг: Та асуулт, хариултыг мушгиад байна. Надад дургүйг чинь мэднэ
2024/05/14
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсад бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг хэлэлцэв.
Хуралдааны үеэр тус байнгын хорооны дарга Д.Цогтбаатар олон улсад дайны гэмт хэрэгтэй холбоотойгоор ашигладаг jus cogens гэх хэллэгийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс асууж, түүнийг нэлээд бухимдуулав.
Конвенцын төслийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Танилцуулгатай холбоотой асуулт хариултыг товчлон хүргэе.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: Гэрээнд нэгдэж орох биш гарын үсэг зурах асуудал яригдаж байна гэж танилцууллаа. Энэ юу гэсэн үг вэ?
Ажлын хэсгийн гишүүн С.Сүхболд: Нэгдүгээрт, гарын үсэг зурах боломжийг нээж өгсөн. Гарын үсэг зурснаар энэхүү конвенцыг соёрхон батлуулах бэлтгэлийг хангуулах, процессын эхлэлийг тавьж байгаа гэж ойлгож болно. Гарын үсэг зурах хугацаан нь 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл байгаа. Үүнээс хойш соёрхон батлах, нэгдэх орох процесс нь нээлттэй. Яагаад гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөхөөр оруулж ирсэн бэ гэхээр энэхүү конвенцыг соёрхон батлахын тулд Монгол Улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийг нийцүүлэх ажиллагаа хийх шаардлага бий. Тиймээс энэ бэлтгэл хангахын тулд энэ асуудлыг оруулж ирсэн.
Энэхүү конвенцоор Монгол Улсын өмнө нь нэгдэн орсон олон талт гэрээгээр зохицуулж байгаа гэмт хэргийн төрлийн эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэхээр зохицуулахаар байгаа. Тухайлбал, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан дөрвөн төрлийн гэмт хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэрч хохирогчийг хэрхэн хамгаалах, хамтарсан ажиллагааг хэрхэн явуулах вэ гэх зэрэг олон асуудлыг зохицуулж байгаа учраас соёрхон батлахын тулд нэлээн их бэлтгэл шаардлагатай гэж үзэж байгаа.
Энэхүү конвенцод төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны гэмт хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, олон улсын эрх зүйн хүрээнд эрүүгийн эрх зүйн туслалцаа үзүүлэх суурийг бэлтгэж өгөх шаардлагатай байна.
Ерөнхийдөө дээр дурдсан гурван төрлийн гэмт хэргийн зорилгоор олсон хууль бус орлогыг хураан авах, тухайн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох асуудлыг зохицуулж байгаа. Тиймээс энэ асуудлыг дотоодын хуульд тусгах зайлшгүй шаардлага бий.
Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: Та нар олон улсын гэрээ конвенц авч орж ирж байгаа бол ямар үр дагавар гарах вэ гэдгийг нь хариулж чаддаг байх ёстой. Гадаад хэргийн сайд нь оруулж ирсэн хэр нь бид соёрхон батлах гээгүй, гарын үсэг зурах гэж байгаа юм гээд яриад сууж байж болохгүй. Гадаад яам аа jus cogens гэж юу гэсэн үг билээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Би мэдэхгүй байна. Бас таныг яагаад уурлаад байгаа ойлгохгүй байна. Та асуулт, хариултыг асууж мушгиад байна.
Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: Би уурлаагүй. Чиний оруулж ирсэн асуудал нь ийм байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Надад дургүй чинь мэдэж байна. Бид уг нь тайлбарлаад байгаа.
Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: Би яагаад энэ асуултыг асуугаад байна гэхээр jus cogens гэдэг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн талаар яригдаж байна гэсэн үг. Энэ асуудал заншлаараа зохицуулагдаад явж байгаа. Миний асуугаад байгаа зүйл нь олон улсын заншлаас давсан юу орж ирж байгаа билээ гэж асуугаад байгаа юм.
Ажлын хэсгийн гишүүн С.Сүхболд: Заншил болж төлөвшөөгүй байгаа олон улсын хууль, зохицуулалтад ороогүй нэмэлт заалтууд орж ирж байгаа. Үүнд жишээ нь, хохирогчийн асуудал орж ирж байгаа нь олон улсын гэрээт зохицуулалт болж орж ирж байна гэж харсан. Энэ конвенцод хохирогчтой холбоотой асуудлыг бүтэн бүлэг болгон оруулсан. Тухайлбал, хохирогчийг хамгаалах асуудлыг ч тусгасан байгаа.
зочин · 2024/05/19
Шаазан баарны үйлдвэрийн шавар бурхан шиг энэ тэнэгдүү хүүхэн монголын гадаад харилцааг яаж хариуцах вэ дээ.
Зочин · 2024/05/16
Тэр олон мянган нэр томъёо, харилцааг ганц сайд бүгдийг нь мэдэх албагүй мэдэв үү. Тэрийг нь судалж, үнэлэлт дүгнэлт гаргаж чиглүүлж өгдөг хэлтэс гэж гадаад харилцааны яаманд байдаг юм.
Зочин · 2024/05/15
Мөнгөөр албан тушаал авсан балаг нь. Би мэдэхгүй гээд ичих ч үгүй сууж байнаа. Иймч сайд байх гэж. Ийм дурак юу хийж биднийгээ гийгүүлэх вэ дээ. ОУ-ын хэмжээнд шившиг л болж байнаа
Зочин · 2024/05/15
Choijilsuren alsan yu unen ene unen
Зочин · 2024/05/15
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Зочин · 2024/05/15
Батцэцэгийн шунал нь дэндсэн аргагүйшдээ хулгайч биш хүн сайд дарга гишүүн болж үл чадна
зочин · 2024/05/15
манай цогтбаатарч үнэхээр дипломатч биш юмдаа.юуч биш юм.даанчдээ дэмжээдч нэмэр алгаа
Зочин · 2024/05/15
Батцэцэг чинь гадаад бодлогын талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мундаг бүсгүй ажилаа ч сайн хийж байгаа. Цогтбаатар сайд болж чадаагүй дээ хорсож явдаг бололтой . Эмэгтэй хүнтэй барьцаж элдэв ааш аяг гаргах нь монгол эр хүний чанар биш дээ.
Нэргүй · 2024/05/15
сайд нь мэдэхгүй асуудлаар хуралдах ...
хуй · 2024/05/14
Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг иргэний нийгмийн байгууллагууд шаардаж эхэллээ.
1 · 2024/05/14
TSogtbaatariin zov bn shdee, ajilaa medkuu toriin durakuudiig boditoor helsen bna