СОНСГОЛ: Тусгай зөвшөөрлийн БНХАУ-ын 387 эцсийн өмчлөгчид гэв
2024/05/29
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.29) эхэлнэ.
Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл;
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал;
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн зэрэг гурван сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.
Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх гурван багц асуудалтай холбогдуулан 32 гэрчийг дуудсан байна.
- Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, зөрчил, дутагдал;
- Уул уурхайн салбарын байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.
Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх хоёр багц асуудалтай холбогдуулан 29 гэрчийг дуудсан байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судлах аж.
СОНСГОЛ ЭХЭЛЖ ШИНЖЭЭЧ: Хятадын 325 хувь хүн, байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч-
“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгоход геологийн суурь судалгаа хийгдсэн байх ёстой. 2025 онд Монгол Улсын 55.5 хувьд геологийн судалгаа хийгдсэн байхыг шинжээч танилцууллаа.
Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл олгож эхэлжээ. Энэхүү сонсголд ажиллаж буй шинжээч нарт дэмжлэг болох үүднээс дата шинжээч ажиллажээ. Ингэснээр холбоо хамаарлыг датагаар боловсруулж нотлон шинжлэх судалгааг гаргажээ.
1992 оноос өнөөг хүртэл 12 мянга гаруй хайгуулын зөвшөөрөл өгснөөс 2508 нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байна. Өнөөдрийн байдлаар 2767 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа аж. Үүнээс 1036 нь хайгуул, 1731 нь ашиглалтын лиценз байна. Тусгай зөвшөөрлийн эзэмшигч 2427 байгууллага, хувь хүн байгаагаас 1695 монгол, БНХАУ-ын 387 эцсийн өмчлөгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын Хятадын 325 хувь хүн, байгууллага байна гэлээ.
Зочин · 2024/05/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/29
UILCHLN80955877