ҮХЦ-ийн даргаар сонгогдсон Г.Баясгалантай танилц
2024/05/31
УИХ өчигдөр шийдвэр гаргаж Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Цэцийн шинэ бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж даргаа сонгожээ. Улмаар Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгосон байна.
Түүний боловсрол, ажлын туршлага:
1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль,
1986 онд ОХУ-ын Москва хотын Улсын Их Сургууль,
1998 онд БНЭУ-ын Дели хотын их сургууль тус тус төгссөн.
Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, англи хэлтэй.
1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хэсгийн прокурор, туслах прокурор,
1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга, Улсын ерөнхий прокурорын зөвлөх,
1999-2000 онд Хууль зүйн яаманд газрын дарга,
2000-2001 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2001-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2012-2016 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал,
2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга.
Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаад ийнхүү даргаар сонсогдов.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн дарга, түүний эрх хэмжээг дараах байдлаар заасан байдаг юм.
6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ
- Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
- Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
- Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
- Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.
- Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.
- Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно.
Одоо Үндсэн хуулийн цэц дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
- Г.Баясгалан,
- Ц.Цолмон,
- Б.Болбаатар,
- Р.Батрагчаа,
- Ж.Эрдэнэбулган,
- Д.Гангабаатар,
- О.Мөнхсайхан,
- Л.Өлзийсайхан,
- Э.Энхтуяа.
Зочин · 2024/06/01
S XN80955877
Ажил дээрээ архи ууж болохгүй дээ · 2024/06/01
Ажил дээрээ бүү уу даа
Зочин · 2024/05/31
80955877
Зочин · 2024/05/31
ZYGAATSN XALYYN SEXS XUND809559877
Зочин · 2024/05/31
43DESH ERD ZYGAATSD 80955877
Зочин · 2024/05/31
SEKSY XUSNRE80955877
Зочин · 2024/05/31
TANILTSI SEXSDI80955877