УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж 16 хоногийн турш үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож буй. 

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээр нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, уриагаа сонгогчдод танилцуулах эрх нь нээгдэх юм. Сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн ил болоод буй УРИАГ танилцуулж байна. 

Монгол ардын нам - АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ 

Ардчилсан нам - БҮТЭН МОНГОЛ БҮРЭН АРДЧИЛАЛ 

Иргэний зориг ногоон нам - ЗОРИГТОЙ БАЙ!

Бүгд найрамдах нам - УХААЛАГ СОНГОЛТ

Монголын социал демократ нам - ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИЙ, ОДОО Л ШИЙД, БИДНИЙГ ЗОРИГТОЙ СОНГО! 

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам - ХҮЧИРХЭГ МОНГОЛЫГ БҮТЭЭХИЙН ТУЛД АРД ТҮМНЭЭРЭЭ ШИЙДҮҮЛНЭ

Иргэний хөдөлгөөний нам - ЯЛАГДАЛ ҮГҮЙ МӨНХ ОРШИХ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ!

ХҮН нам - ӨӨРЧИЛНӨ! ЦАГ НЬ БОЛСОН 

Монголконсерватив нам - ТӨРИЙН ЭРХИЙН АРД ТҮМЭНД

Монголын хүний төлөө нам - ШҮҮХИЙГ ШҮҮНЭ 

Үнэн ба зөв нам: ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН

Эрх чөлөөний эвсэл нам - ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ-ХЯЗГААРЛАГДМАЛ ТӨР

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам: САЙН СОНГОЛТ 

Иргэдийн оролцооны нэгдсэн нам - БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

Үндэсний эвсэл - ҮНДЭСТНЭЭРЭЭ БАЯЖЪЯ 

Шинэ нэгдсэн эвсэл - ШИНЭ СОНГОЛТ ШИНЭ МОНГОЛ