СЕХ өчигдөр хуралдаж Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн. Тэрбээр тус эвслийн жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Нэр дэвшигч Н.Номтойбаяр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт хөрөнгөө 6.9 тэрбум орчим төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүний тал хувийг 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 16 тээврийн хэрэгсэл эзэлж байна. Тодруулбал,

  • Suzuki| Grand vitara
  • Mercedes Benz| MERS
  • Mercedes Benz| ACTROS-4150K
  • Mercedes Benz| UNIMOG-1300
  • Mercedes Benz| UNIMOG-1300
  • Mercedes Benz| ACTROS-4150K
  • Mercedes Benz| G500
  • Mercedes Benz| G350
  • Mercedes Benz| 450
  • Mercedes Benz| UNIMOG-1300
  • Mercedes Benz| G500
  • Mercedes Benz| GLE 400
  • Mitsubishi| TREDIA
  • Mercedes Benz| G500
  • Mercedes Benz| ACTROS-4150K
  • Land Rover| Range Rover маркийн 16 автомашин бүртгүүлжээ.

Мөн Н.Номтойбаярын энэ удаагийн ХОМ-ийг 2019 онд УИХ-ын гишүүн байх үеийнхтэй нь харьцуулахад нийт хөрөнгө нь 4.7 орчим тэрбум төгрөгөөр нэмэгджээ.