"Asian Folk" азийн наадмын шилдгийн шилдгээр хэл хуурч Б.Батням шалгарлаа /фото/
2024/06/19
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Asian folk” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам жанжин Д.Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш маш амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн наадмын шилдгээр Монгол Улсын оролцогч, хэл хуурч Б.Батням шалгарч алтан цомын эзэн боллоо.
Харин мөнгөн цомын эзнээр Индонез улсын “Лаб Арт” хамтлаг, хүрэл цомын эзнээр Узбекстан улсын оролцогч Муминова Оёхон нар тодорлоо. Харин нэгдүгээр байр болон шүүгчдийн нэрэмжит “Шилдэг авьяас” шагналаар Индонез улсын “Жагуанк” хамтлаг, Монгол Улсын “Донж” чуулга, Малайз улсын “Кайваяан” хамтлаг хамтлаг шалгарлаа. Мөн “Кайваяан” хамтлагийн авьяаслаг хүүхдүүд шүүгсдийн нэрэмжит “Шилдэг залуу авьяас” шагналыг хүртсэн юм.
Харин хоёрдугаар байранд ӨМӨЗО-ны уран бүтээлч Журам, Жамбаа, Гон Вен Бин, Чи бөх болон “Барга дууны чуулга”, БНСУ-аас ирж оролцсон “Шайн дэнс” хамтлаг, Исламын бүгд найрамдах Иран улсын оролцогч Ионес Чоламзадех Алам нар шалгарсан бол гэтгаар байранд ӨМӨЗО-ны “Хэчү манлай”, “тал нутгийн ээж мод”, “Цоор дууны хамтлаг”, “Буурал аялгуу” хамтлагууд, мөн Цагаанхүү болон Шүрэнцэцэг нарын хослол, Ерөөл, Тайван, Наран, Баясаа, Баясгалан, Түмэнбаяр, Нарантуяа, Үүрийнтуяа нарын уран бүтээлчид тодорлоо. Гар урлалын төрлөөр оролцсон БНСУ, БНЭУ, Япон улсын оролцогчдод мөн батламж гардууллаа.
Энэ удаагийн наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ, Ардын урлагийн дэлхийн наадмуудын дэлхийн ассоциаци хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн наадамд Азийн арван хотын 170 гаруй уран бүтээлч, гар урчууд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд төв талбай дээр гурван өдрийн турш уран бүтээлээ үзэгчдэд болон Улаанбаатар хотод жуулчилж буй жуулчдад тоглож сонирхууллаа. Мөн тусгайлан зассан 120 гаруй асарт манай орны өнцөг булан бүрээс ирсэн жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээлээ дэлгэн тавьсан үзэсгэлэн худалдааг гаргалаа. Үүнээс гадна Япон, Энэтхэг, БНСУ зэрэг орнуудын гар урлаадын өөрсдийн бүтээлээ нийслэлчүүдэд үзүүлсэнээс гадна олон төрлийн воркшоп, сургалтууд болж өнгөрлөө.
“Asian folk” Азийн хотуудын ардын урлагийн наадмын шагнал гардуулах ёслолд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан оролцож, хэлсэн үгэндээ “Энэ удаагийн ардын урлаг гар урлалын наадам ихээхэн ач холбогдолтой боллоо. Гуравхан өдрийн турш үргэлжилсэн энэ наадам эдийн засагт хагас тэрбум төгрөг эргэлдүүлж чадлаа” гэж цохон тэмдэглэсэн нь энэ наадмын чансаа жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Азийн хотуудаас ирсэн оролцогчид ч мөн жилээс жилд өрсөлдөөн ихтэй болж байгааг хэлж байлаа. Мөн тэд ирэх жил ч бас дахин ирж оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Зочин · 2024/06/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh