Скүүтерээс унаж хавирга, гар сарвуу, гавал тархины цуурал, доргилтууд, хөл, шагайгаа гэмтээж байна гэв
2024/07/05
Зуны улирал ирсэнтэй холбогдуулж скүүтэр, унадаг дугуй, мопид, суррон зэргийг иргэд түлхүү хэрэглэх болсон билээ. Хүүхдүүд ихэвчлэн унадаг дугуй, мопид, суррон унаж байна.
Тэгвэл ГССҮТ-д зөвхөн скүүтрээс болж гэмтсэн хүмүүсийн тоог харахад, 2022 онд 153.365 хүн яаралтай тусламж авснаас 96, 2023 оны 168.280 хүн яаралтай тусламж авснаас 266, 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар скүүтрийн осолд орсон хүн 56 бүртгэгджээ.
Харин скүүтрийн хурдаас шалтаалан өөр өөр гэмтэл авдаг байна. Жишээлбэл, "Скүүтрийн бариулд хэвлий, цээжээ хүчтэй цохисноос хавиргаа гэмтээх, гар сарвуу хугарах, гавал тархины цуурал, доргилтууд, хөл, шагайгаа гэмтээж байгаа гэв.
ХУУЛЬД, Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтертэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. Тэгэхээр унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий.
Мөн зам хөндлөн гарахдаа тухайн тээврийн хэрэгслээсээ буугаад явган хүний замаар унадаг дугуй болон скүүтерээ түрээд явган зорчигчийн адил гарах ёстой байдаг. Гэтэл унадаг дугуй болон скүүтерээсээ буухгүйгээр явган хүний гарцтай болон гарцгүй замаар зам хөндлөн гардаг, дүрэм зөрчиж улаан гэрлээр гарах зэрэг нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж, гэмтэж бэртэх шалтгаан болж байна гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа.
Зочин · 2024/07/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh