СУРВАЛЖИЛГА: Улаанчулуутын хогийн цэгт ажил амьдралаа залгуулдаг 600 гаруй иргэн бий гэв
2024/07/09
Б.НЯМСҮРЭН, Б.ТУУЛ
Манай "Зууны мэдээ" сонины сурвалжлах баг 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 16:00 цагт Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо. Уулын замаар буюу бидний ярьж заншсан "Зурагт", "Баянхошуу"-ны замаар өгсөөд, уулын замаараа Улаанчулуутын хогийн цэг рүү өгсөхөд гэр хорооллын гудам, уулын цаанаас нүүгэлтсэн их утаа биднийг түвэггүйхэн замчлав.
Уулын замаараа өсгөөд тус хогийн цэгт хүрвэл, дайны талбар шиг орчин угтах ажээ. Тэнд хүн ажиллаж, амьдрах битгий хэл, түр зогсох, холоос зураг дарах ч арга алга. Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж амьдардаг хэсэг хүмүүсийн ярьж буйгаар "Галыг унтраахаар харьяа дүүргийнх нь ТҮК-ийн байгууллага машин техниктэй ажиллаж байгаа аж.
Гэсэн ч Улаанчулуутын хогийн цэгт ассан галыг 1-2 түрдэг трактор техник хүчрэхээргүй болжээ. ТҮК-ийн ажилчид хогийг түрж ассан галыг унтраах гэж оролдож байгаа ч хог хаягдал дунд ахуйн гаралтай газ, тэсэрч дэлбэрэх бодис, мөн гялгар уут, цаас хөөсөнцөр гээд шатах материал их байгаагаас үүдэн энэ тэндгүй пис хийх, тэсэрч дэлбэрэх чимээ гарсаар, гал газар авч байна.
Улаанчулуутын хогийн цэгийг 2009 онд Япон улсын буцалтгүй тусламжаар хог дарж булах зориулалтаар ашиглалтад оруулсан. Тиймээс тус хогийн цэгт тээвэрлэж ирсэн хог хаягдлыг шатааж устагддаггүй бөгөөд булж устгадаг юм байна. Энэ удаа хогийн машинд тээвэрлэгдэж ирсэн хаягдал дунд цог буюу гал гаргах хүчин зүйл байжээ. Цайны цагийн үед гэнэт гал гарсан, богино хугацаанд газар аваад битүү утаа болчихсон гэдгийг тэнд ажиллаж амьдардаг хэсэг иргэд хэлж байна. Одоогоор Улаанчулуутын хогийн цэгт ажил амьдралаа залгуулдаг, оршин суух хаягтай хаяггүй, 600 гаруй иргэд сууршмал байдалтай амьдардаг гэдгийг хэлж байна. Харин бидэнд мэдээлэл өгсөн 4-5 иргэн зураг авах, овог нэр асуухаас татгалзсан юм.
Улаанчулуутад нийслэлийн хог хаягдлын 50 хувийг зөөвөрлөдөг гэсэн судалгаа бий. Энд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Баянгол дүүргийн хог зөөвөрлөгдөж ирдэг. Биднийг очиход Улаанчулуутын хогийн цэг улаан гал дүрэлзсэн, утаа униар дунд үзэгдэх орчингүй, дайны талбар шиг орчин нөхцөл угтав.
гүнбалай · 2024/07/10
Ардчиллаас болж хогийн цэг дээр амьдардаг ийм хүмүүс бий болсон. Энийгээ хүний эрх чөлөө ардчилалаа эдэлж байна гэж ойлгож, ардчилсан намын үхэж далд орморууд тэгж ойлгуулж байгаа юм даа. Үхээрийн ардчиллыг устгах хэрэгтэй.
Зочин · 2024/07/09
Энэ 600 иргэнийг бүүр улны шал гэх байхдаа хэт олон бнаа хөөрхийсүүдээ ядаж улных бололдоо
Зочин · 2024/07/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/09
SXN SHAALTSX XUSNG80955877
Зочин · 2024/07/09
XUCHINDUULI80955877SERELN