цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх хоолны зардалд өдөрт 1000 төгрөг төлнө
2024/08/15
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
- "25-26 оны хичээлийн жилд дотооддоо үйлдвэрлэсэн ханцуйтай, ханцуйгүй поло цамц оруулж ирэх сонголтыг бий болгох судалгааг хийх, стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын хэсэгт хувийн хэвшил, эцэг эхийн төлөөлөл, мэргэжлийн болон бодлогын байгууллагуудаас оролцоно. Тиймээс энэ жил поло цамц өмсөхгүй. Сонголттой болгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Стандартад өөрчлөлт оруулна.
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын үнийн дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингээд дахин 1000 төгрөгөөр нэмснээр 2500-3000 төгрөг болж байгаа. Ингэснээр хүүхдийн авч байгаа шим тэжээлийн хэмжээ 72-73 хувь руу хүрнэ. Энэ зардлыг эцэг эхчүүд даана. Өөрөөр хэлбэл өдөрт 1000 төгрөгийн хоолны мөнгийг аав ээж нь өгнө гэсэн үг.
- Нэгдүгээр ангийн сурагчдыг харандаагаар бичүүлж алдах эрхийг нь олгох зөвлөмжийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс явуулаад Боловсролын ерөнхий газраар дамжуулаад бүх сургуульд хүрч байгаа. Мөн нэгдүгээр ангийн хүүхдийн гэртээ хийх даалгавар 20 минутаас хэтрэхгүй байхаар боловсролын байгууллагууддаа хандаад явж байна.
- СӨБ-ийн хөтөлбөр, бага ангийн үндэсний хөтөлбөр, сурах бичиг шинэчлэн бичих 254 хүнтэй ажлын хэсгийг эхлүүлсэн. Эхний сурах бичгийн хувилбарууд 11 дүгээр сард гарч эхэлнэ. Ирэх жилээс бүрэн нэвтрүүлнэ" гэлээ.
Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгө буюу 1,000 төгрөгийг эцэг эхээс нь гаргуулах талаар тэрбээр ярилаа.
Энэ тухай "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, хүүхдийн хоолны мөнгө 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 2,500-3,000 төгрөг болсон.
Мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 52, 53 хувьтай болсон билээ. Гэхдээ хүүхдүүдийн гэдэс хонхолзсон хэвээр.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дахин 1,000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрнэ.
Тэгвэл энэ зардлыг хаанаас гаргах юм бэ?
Хоолны зардлыг хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа ээж, аав нь даана. Жишээлбэл сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт өглөө гэж тооцвол 22,000 төгрөг буюу хоол хийх түүхий эдийнх нь зардлыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно.
Таны тушаасан 1,000 төгрөг хүүхдэд тань зориулагдана.
Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч шийдэл гараагүй байсан" хэмээв.
зочин · 2024/08/15
*дотооддоо үйлдвэрлэсэн ханцуйтай, ханцуйгүй поло цамц оруулж ирэх* гэнэ үү?
Зочин · 2024/08/15
DYYDLGR VAWI80955877
Зочин · 2024/08/15
Цахим бүртгэл шал худлаа байна шүү цэцэрлэгүүд бүртгэхгүй cистёмээ хаачихаад шинэ хүүхэд авахгүй байдаг шүү гэрийнхээ ойр цэцэрлэгт хүүхдүүдийг авах нь зүйтэй
Зочин · 2024/08/15
TSGN80955877ANUSR
Зочин · 2024/08/15
SADARLI80955877
Зочин · 2024/08/15
SAWI80955877