Зам засварын ажлыг зогсоохыг та дэмжиж байна уу? санал асуулга эхэллээ
2024/09/11
Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотод хийгдэж байгаа зам засварын болон хийгдэх гэж байгаа ажлыг бүгдийг зогсоож Үндэсний аудитын газар болон Авлигатай тэмцэх газраар зам засварын шинэчлэл, бродюрын төсвийг шалгуулах эсэх талаар иргэдээс санал авна гэж Хотын дарга мэдэгдсэн.
Нийслэлээс уг санал асуулгыг авч эхэлжээ.
Зам засварын ажлыг зогсоохыг та дэмжиж байна уу? гэсэн санал асуулга нь тийм, үгүй хоёр сонголттой бөгөөд https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудаст байршуулжээ.
Санал асуулгыг өнөөдөр 12:00 цагт эхлүүлнэ гэж байсан ч 09:11 цагаас авч эхэлсэн байна. Одоогийн байдлаар 76 иргэн саналаа өгснөөс 86% нь дэмжихгүй гэжээ.
зочин · 2024/09/12
бродюр солих гээд замын захыг эвдэх ,нуухыг авах гээд нүдийг ...
Хүннү · 2024/09/11
Баахан зам хааж иргэдэд хүндрэл учируулчаад одоо болхоор иргэдээс санал авах гэж юугаа яриад байгаа юм? Нэг нохой хуцсаны төлөө эргэж зугтах хэрэггүй. Цаг алдалгүй наад ажлаа хийж дуусга. Ирэх жил дахин ингэж заваар хэрэггүй. Зи одоо яаж байгаа нь тэр вэ? Шөнө дөлөөр блок хагалж явна гэсэн биз дээ. Угийн бэлтгэр шиг нөхөр л дөө.
Зочин · 2024/09/11
Чанаргүй яарсан 60 зам зассанаас чанартай хан 20 ажил час хийтэл хийгээд өгөөч хотын даргаа
Мираж · 2024/09/11
Хэн нэгний санал асуулга гээд байхгүй төлөвлөсөн ажлаа хийгээч. Яагаад хэн нэгэн хүний хэлсэн зоргоор Төрийн удирдлага нь хямраад тайлбар тавиад байдаг юм бэ. Хийсэн ажлын үр дүнгээр хүний амьдрах орчин сайжирсан байхад боллоо.
иргэн · 2024/09/11
Ажлыг нь хийлгэхгүй санаатай элдвээр гоочлоод, гацаах сонирхолтой хэсэг нөхөд бөйна шүү дээ. Тийм учраас л санал асуулга хэрэгтэй болоо бизээ. Энэ бүтээн байгуулалтанд нүд нь хорссон нөхдийг ил болгох хэрэгтэй.
zochin · 2024/09/11
Ajilaa ehelsen baihad iim asuulgaar yah yum?
Зочин · 2024/09/11
юун бас санал асуулга вэ Хийх юм байхгүй юу Мэдээж иргэд зогсооё гэхгүй шүү дээ Шалгуулах гээд байгаа бол заавал ажлыг нь зогсоодог нь ямар учиртай юм бэ Зүгээр шалгуулна биз дээ бөөн жүжиг