Дулааны шугамын шинэчлэл хоёр байршилд дуусаагүй байна
2024/09/16
Улаанбаатар хотод авто замын шинэчлэл хугацаандаа хийгдэж байгаа ч хоёр байршлын дулааны шугамын ажил урагш муутай явна.
Тодруулбал өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Техник импорт компанийн урд талаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл хийгдэж буй дулааны шугамын шинэчлэлийн зарим хэсгийг булсан ч дийлэнх нь нээлттэй хэвээрээ байна. Уг байршлын ажил нэг компанийн хариуцлагагүйгээс хойшлогдсон гэж мэдээлж байв.
Сүхбаатар дүүрэг, Драмын театраас Сонгдо эмнэлэг хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил мөн л үргэлжилж байна.
Албаны хүмүүс болон ажил гүйцэтгэгч компаниудын зүгээс есдүгээр сарын 15-н гэхэд дулааны шугамын ажлыг дуусгаж, нүхээ булна гэж мэдэгдсэн юм. Гэвч дулааны шугам шинэчлэлийн ажил дуусаагүй байна. Халаалтын улирал энэ сарын 15-наас эхэлсэн ч эдгээр байршлын айл өрх, ААН хоёр сар халуун усгүй, халаалтаа хэзээ авах нь тодорхойгүй.
Зам засварын тухайд есдүгээр сарын 13-наас Улаанбаатар хотын дөрвөн байршилд засварын ажил эхлээд байсан юм.
Өнөөдрийн байдлаар Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх, Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх, Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хүртэлх авто замын шинэчлэлийн ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээжээ.
Харин нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 10-нд нээх бол Яармагийн "Номин" их дэлгүүрээс ТЭЦ-IV хүртэлх шинэ замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 26-нд нээхээр төлөвлөсөн байна.
Зочин · 2024/09/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/16
ANUSN80955877ZYGAATSD