Ерөнхийлөгчийн уулзалтуудыг цуцалсан уу?
2024/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна. Тэрбээр уржигдар эх орноосоо мордсон юм. Ерөнхийлөгч тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэл, Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад оролцох оролцох бөгөөд тэр нь 2024 оны есдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “…Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ. Мөн тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төлөвлөсөн уулзалтуудын дийлэнхийг НҮБ-ын байгууллагуудаас цуцалсан тухай албан бус мэдээлэл байна. Энэ талаар ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяраас тодруулга авахаар хандсан. Одоогоор тодорхой хариу ирүүлээгүй байна.
Харин эх сурвалжууд үүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотой гэж таамаглаж байна. Учир нь ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Украйны ГХЯ-ны төлөөлөгч Георгий Тихи “Telegram” хуудсаараа “…В.Путиныг баривчлах НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүх ийн заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн эрхзүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Монгол Улс яллагдагчийг шүүхээс мултрах боломжийг олгож, улмаар цэргийн гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах болов. Энэ явдалд нь Улаанбаатарт хариуцлага тооцуулахын тулд бид түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн юм.
BBC ч энэ талаар “…В.Путиныг Улаанбаатарт ирсний дараахан Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Монголын эрх баригчдын Оросын ерөнхийлөгчийг Олон улсын эрүүгийн хуулийн дагуу баривчлахгүй гэсэн шийдвэрийг буруушаав” хэмээн мэдээлсэн.
Европын холбооны Дипломат албаны сайтад “…ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч улс Монгол Улс дүрмийн дагуу баривчлах тушаалыг биелүүлэх үүргээ биелүүлээгүйд Европын холбоо харамсаж байна” гэж мэдэгдсэн.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путиныг айлчилж ирэхэд нь “…Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.
Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэсэн нь олон улсын анхаарлыг татаж эхэлсэн байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/09/28
SAGSUU BAGA DARGA HURELSUG BOL JINHENE ULAAN KOMMUNIST GAR DAAA HUURHII
Зочин · 2024/09/24
SXN SHAALGYYYLI80955877
Зочин · 2024/09/24
еюроптой харьцаж байхаар оростой харьцаж бензинээ авсан нь дээр биз дээ
Зочин · 2024/09/24
XALYYTSTLAA SHAALTSI80955877
Зочин · 2024/09/24
BOOWN XXI80955877
Зочин · 2024/09/24
UILCHLEED80055877TANILTSI
Зочин · 2024/09/24
AXD SEXSEER80955877TAASHAALG
Зочин · 2024/09/24
ANUSDI80955877